9/16/18


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХОЛБООНЫ
ШАГНАЛЫН ЖУРАМ

            Монгол улсын боловсролын хөгжилд тэр дундаа Сургуулийн бага насны хүүхдийн сурах, хөгжих, төлөвших үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулж буй Бага ангийн багш нарыг мэргэжлийн баяр, түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал болон мэргэжлийн байгууллага орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл явдлуудыг тохиолдуулан Бага ангийн багш нарын Холбооны шагналаар шагнана. Үүнд:

1.    Холбооны “Хүндэт тэмдэг”
2.     “Тэргүүний залуу багшалтан медаль
3.    “Хүндэт өргөмжлөл”

Нэг. Бүрдүүлэх материалууд
1.    Тухайн байгууллагын албан бичиг
2.    Шагналд  нэр дэвшүүлсэн хүний анкет
3.    Хамт олны хурлын тэмдэглэл

 Материалыг хүлээн авсанаас хойш ажлын 7-10 хоногт шийдвэрлэнэ. 
Хоёр. Шагналын  төрлүүд, шагнагдах үндэслэл:
1.    Холбооны “Хүндэт медаль”
    Бага ангийн багшаар 15 жилээс дээш ажилласан багшлахуйн эрдэм ухаанаараа манлайлан өөрийн туршлага, арга барилаа залуу багш нарт өвлүүлэх, тэднийг мэргэжлийн ур чадварт суралцахад туслан дэмжиж  хичээл зүтгэлээрээ ажиллаж буй багш нарт олгоно. 
2.    “Тэргүүний залуу багш алтан медаль
    Багшлахуйн үйл ажиллагаандаа өөрийн гэсэн сэтгэлгээ, арга барил, эв дүйгээр хандаж суралцагчдад сурах арга барил эзэмшүүлэх, тэдний авъяас  чадвар хөгжин төлөвшихөд өөрийн хүч, сэтгэлээ зориулан бусдыгаа манлайлан ажиллаж байгаа залуу багшид олгоно. (Бага ангийн багшаар 3-аас дээш жил ажилласан)
3.    “Хүндэт өргөмжлөл”-ийг  хамт олон, ЗАН, тэнхим, бүтээлч багш нарын хамтлагийн ажлын амжилт болон хувь хүний ажлын үзүүлэлтийг харгалзан олгоно.
Гурав.  Тэмдэгтийн хураамж  20000 төгрөг төлсөн тохиолдолд олгоно. 

      Бага ангийн багш нарын хөгжил  Холбооны шагналыг хүртэгсэд нь Багшийн нэр хүндийг өндөрт өргөж, өөрийгөө хөгжүүлэх ажлын эн тэргүүнд байх төдийгүй бусад багш нарт болон шавь нартаа бахархал, үлгэр дууриалал нь болж, манлайлах чадвартай байх ёстой. (Шагнуулагчийн анкетыг хавсралтаар тусгав.)



8/8/18

2018-2019оны хичээлийн жил
Сургалтын захиалга, бүртгэл эхэллээ. Чиглэлүүд:

  1. Хандлага ба боломж
  2. Бага ангийн сурагчдын ойлгож унших чадварыг дэмжих арга зүй. Сургалтад хамрагдах багш нарын захиалга авч байна.
  3. Сургалтад хамрагдах багш нар энд дарж бүртгүүлнэ үү

7/18/17

Уралдааны удирдамж

Бага ангийн багш нарын дунд зарлаж буй “Шилдэг зөвлөгөө”
уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Бага ангийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэх шинэ санааг дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа болно.

Сэдэв, агуулга
·         Хүмүүжил (харилцаа, хандлага, дадал хэвшил, зуршил, нөхөрлөл, зан чанар...)
·         Сурах арга барил (унших, бичих, ярих, сонсох...)
·         Бусад ...

Шалгуур
ü  Зөвлөгөөний сэдэв, агуулгын хоорондын уялдаа холбоо
ü  Орчин үеийн онолын үзэл баримтлалд нийцсэн байдал
ü  Ур чадвар, шинэ санааг гаргасан байдал
ü  Зөвлөгөөний алхам, логик холбоо
ü  Оновчтой, ойлгомжтой байдал

Тавигдах шаардлага:

·  Мэргэжлийн үг хэллэг, сэтгэлгээгээр бичигдсэн байх
·  Үг үсгийн болон утга, найруулгын алдаагүй байх.
·  Үгийн тоо хязгаарлахгүй, аль болох тодорхой байх
·  Формат: Үсэг хоорондын зай 1.0,  үсгийн фонд Аrial 12
·  Өөрийн овог нэр холбогдох утас, ажилладаг сургуулиа дэлгэрэнгүй, тодорхой  бичнэ.

Шалгаруулалт:
1-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
2-р байр  нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
3-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.  

Зөвлөгөөг 2017 оны 09 сарын 25-ныг дуустал  babhh.info@gmail.com хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас: 99285211

Жич: Шилдэг зөвлөгөөг эмхтгэх тул сургуулийнхаа багш нарт мэдээлэл хүргээрэй. (100 зөвлөгөө)


3/17/17

TEDx - Цуврал лекц 1

TEDx - Багш бидний хөгжлийн нэг гарц. 
Тим Урбан ажлаа хойш тавих нь муу зуршил гэдгийг мэддэг ч эцсийн мөчид овоорсон ажлаа яарч сандран хийдэг зангаа хаяж чадаагүй нэгэн. Тэрээр энэхүү хөгжилтэй бөгөөд сургамжтай илтгэлдээ хэдэн цагаар ч хамаагүй Youtube үздэг хүмүүс, өдөржин интернетээр дэмий сэлгүүцэгч нарын дадал зуршлыг бидэнд танилцуулах болно. Түүний илтгэлийг үзээд та "Бид амьдралынхаа энэ богино хугацаанд илүү чухал үйл хэргийг хойш тавьсаар байгаа юм биш биз?" гэж өөрөөсөө магадгүй асуух биз ээ.

Багшаар ажиллах эрхийн сургалтын зар

3/11/17

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Манай холбооноос 2016 онд шилдэг эсээний уралдаан зарлаж багш нар маань амжилттай оролцсон юм. Энэ удаад  "Сурган хүмүүжүүлэх шилдэг зөвлөгөө"-ны уралдааныг багш нарын ур чадварыг таниулах, сурган хүмүүжүүлэх шинэ арга, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор зарлаж байна. 
Зөвлөгөө нь товч тодорхой оновчтой, хүүхэд хэрэгжүүлж болохоор байх нь чухал. 

Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө бол хүүхдийн нас, сэтгэц, хувийн онцогийг харгалзан  тэдний суралцах, харилцах болон  зан үйлийн талаар тодорхой мэдлэг, арга барилтай болоход дэмжлэг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд гарч буй доголдол зөрчлийг засаж залруулах ажлын нэг хэлбэр юм.  

Бага ангийн багш нарын дунд зарлаж буй “Шилдэг зөвлөгөө”
уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Бага ангийн багш нарын мэргэжлийн ур чадварыг таниулах, сурган хүмүүжүүлэх шинэ санааг дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа болно.
Сэдэв, агуулга
·         Хүмүүжил (харилцаа, хандлага, дадал хэвшил, зуршил, нөхөрлөл, зан чанар...)
·         Сурах арга барил (унших, бичих, ярих, сонсох...)
      Гэрийн даалгавар г.м. 

Уралдааны шалгуур
ü  Зөвлөгөөний сэдэв, агуулгын хоорондын уялдаа холбоо
ü  Орчин үеийн онолын үзэл баримтлалд нийцсэн байдал
ü  Ур чадвар, шинэ санааг гаргасан байдал
ü  Оновчтой, ойлгомжтой байдал

Зөвлөгөөнд тавигдах шаардлага:

·  Мэргэжлийн үг хэллэг, сэтгэлгээгээр бичигдсэн байх
·  Үг үсгийн болон утга, найруулгын алдаагүй байх.
·  Үгийн тоо хязгаарлахгүй, аль болох тодорхой байх
·  Формат: Үсэг хоорондын зай 1.0,  үсгийн фонд Аrial 12
·  Өөрийн овог нэр холбогдох утас, ажилладаг сургуулиа дэлгэрэнгүй, тодорхой  бичнэ.

Зөвлөгөөний шалгаруулалт:
1-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
2-р байр  нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
3-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.  

Уралдааны бүтээлийг 201оны 04 сарын 25-ныг дуустал  babhh.info@gmail.com хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас: 99285211