7/27/15

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад хэрхэн бэлтгэх вэ?

БМДИ-ийн сайтад тавигдаж буй зар мэдээ, мэдээлэлтэй танилцаж мэдээллийн дагуу бүртгүүлсэн байх шаардлагатай. .
Суралцаж буй хугацаандаа эзэмшсэн багш мэргэжлийн талааарх онол арга зүйн мэдлэгээ сэргээх шаардлагатай. 
БМДИ-ийн сайтад тавигдсан шалгалтын  хөтөлбөрийн дагуу уншиж судална. Шалгалтын агуулга нь Сэтгэл судлал, Боловсрол судлал, Заах арга зүйн гэсэн чиглэлээр байна.
- Сэтгэл судлалын хүрээнд уураг тархины үйл ажиллагаа, сэтгэл судлалын онолууд,  судалгаа хийх арга зүй (судалгааны арга, зарчим), хүүхдийн насны үечлэл, хувийн онцлог ялгаатай байдал, танин мэдэхүйн процесс, орчны болон гэр бүл, анги бүлгийн, харилцааны сэтгэл зүй
- Боловсрол судлалын хүрээнд боловсрол судлалын онолын үзэл баримтлал, хүүхдийн тухай,тэдний  хөгжил төлөвшлийн зүй тогтол, сурах үйл ажиллагаа, сурах арга барил, багш, багшийн ур чадвар, харилцаа эв дүй, СХҮА түний чиглэл, сургалт, хичээл, анги хамт олны төлөвшил, сургууль, бага, дунд боловсролын хууль, багшийн ажилтай холбоотой дүрэм журам 
- Заах арга зүйн хүрээнд: заах арга зүйн үндсэн асуудал, зарчим, хөтөлбөрийн арга зүй, хичээлийн зохион байгуулалт сургалтын арга, хэлбэр, үнэлгээ г.м агуулгын хүрээнд уншиж судлах нь зүйтэй болов уу?
Мөн боловсролын шинэчлэлийн асуудлуудыг зайлшгүй судлах шаардлагатай. Боловсролын чанарын шинэчлэл, шинэчилсэн хөтөлбөрийн үзэл санаа, чиг хандлага, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар уншиж судлаарай. 
     Тест дээр хэрхэн ажиллах вэ?

    1.  Эхлээд нэг удаагийн ажиглалтаар тестийн хэлбэрийг харж ойлгоно. Ямар хэлбэрийн тест байна вэ? Тест ихэвчлэн зөв хариултыг сонгох (олон хариултаас нэгийг сонгох, олон хариултаас 2-3 зөв хариултыг сонгох ч байж болно.), харгалзуулах,  зөв дараалал тогтоох буюу эрэмблэх болон бусад олон хэлбэрээр зохиогдоно.   Жишээ нь: 
    Ямар хөтөлбөрт тодорхой зорилт, түүнийг хэрэгжүүлэх агуулга, суралцагчдаар хийлгэх үйл нарийн төлөвлөгдсөн байдаг вэ? 
    A. Нэгж хичээлийн
    B.Ээлжит хичээлийн
    C.Бүлэг сэдвийн 

    Дараах аргыг суралцагчдын оролцоо, идэвхийг өрнүүлэх байдлаар нь эрэмбэлсэн нь аль вэ? 
    A.Харилцан  ярианы 
    B.Багшийн тайлбар яриа
    C.Мэтгэлцээн

    Сонгох хариултууд: 
    a. A.B.C
    b. C.A.B
    c. B.C.A
    d. C.B.A
    e. B.A.C
    f. A.C.B  

    Тестийг уншиж ойлгоогүйгээс алдаа гарах магадлал их байна. 

    2. Сорил-даалгаврын өгөгдөл, нөхцөлийг уншиж сайтар ойлгоно
    .  
    3. Дараа нь хариултыг нэг бүрчлэн уншиж асуултаа эргэн харж түүнд тохирохыг сонгож     дахин нягтлан үзнэ.

    4. Зөв гэж үзэж байгаа бол сонгох товчийг дарна.  



    Амжилт хүсье.