Гишүүнээр элсэх


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ЖУРАМ

БАБХХолбоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн дүрмийн дагуу  бага ангийн багш нарыг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь онол, арга зүйн чиглэлээр мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага мөн.
Манай Холбооны дүрмийг зөвшөөрч, багшийн өөрөө хөгжих үйл ажиллагаанд оролцох сонирхол, хүсэлтэй бага ангийн багш бүр тус холбоонд гишүүнээр элсэж болно. 
  1. Гишүүнд элсэхэд babhh.blogspot.com  хаягаар орж гишүүнээр элсэх гэсэн хэсэг дээр дарж “БАБХХ-нд гишүүнээр элсэх журам”-тай танилцан зааврын дагуу линкээр орж анкетын хуудас бөглөж илгээнэ.
  2.  Гишүүн нь санал бодлоо   babhh.info@gmail.com  цахим хаягаар хандан илэрхийлнэ.
  3.  Гишүүн та өөрийн санаачилгаар холбооны үйл ажиллагааг дэмжиж мөнгөн тусламж, хандив өгч болно. Овог нэр, сургуулиа тодорхой бичнэ үү.  Манай байгууллагын данс Төрийн банк 10950005981 (Бага ангийн багш нарын хөгжил холбоо) 
  4.  БАБХХ-ны шийдвэрээр гишүүний нэрийн хуудастай олгоно.  
  5.  Холбооны гишүүний хувьд Холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцон хамтран ажиллана.
  6. Гишүүн та манай дараах блог хаягаар орж мэдээ мэдээлэл авах боломжтой.  babhh.blogspot.com  Энэ блог нь бидний үйл ажиллагааны үндсэн талбар байх бөгөөд багш та ч өөрийн арга барил туршлагыг ч байршуулах  боломжтой
 Та гишүүнээр элсэх бол энд дарна уу

0 Сэтгэгдэл:

Post a Comment