9/16/18


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХОЛБООНЫ
ШАГНАЛЫН ЖУРАМ

            Монгол улсын боловсролын хөгжилд тэр дундаа Сургуулийн бага насны хүүхдийн сурах, хөгжих, төлөвших үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулж буй Бага ангийн багш нарыг мэргэжлийн баяр, түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал болон мэргэжлийн байгууллага орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл явдлуудыг тохиолдуулан Бага ангийн багш нарын Холбооны шагналаар шагнана. Үүнд:

1.    Холбооны “Хүндэт тэмдэг”
2.     “Тэргүүний залуу багшалтан медаль
3.    “Хүндэт өргөмжлөл”

Нэг. Бүрдүүлэх материалууд
1.    Тухайн байгууллагын албан бичиг
2.    Шагналд  нэр дэвшүүлсэн хүний анкет
3.    Хамт олны хурлын тэмдэглэл

 Материалыг хүлээн авсанаас хойш ажлын 7-10 хоногт шийдвэрлэнэ. 
Хоёр. Шагналын  төрлүүд, шагнагдах үндэслэл:
1.    Холбооны “Хүндэт медаль”
    Бага ангийн багшаар 15 жилээс дээш ажилласан багшлахуйн эрдэм ухаанаараа манлайлан өөрийн туршлага, арга барилаа залуу багш нарт өвлүүлэх, тэднийг мэргэжлийн ур чадварт суралцахад туслан дэмжиж  хичээл зүтгэлээрээ ажиллаж буй багш нарт олгоно. 
2.    “Тэргүүний залуу багш алтан медаль
    Багшлахуйн үйл ажиллагаандаа өөрийн гэсэн сэтгэлгээ, арга барил, эв дүйгээр хандаж суралцагчдад сурах арга барил эзэмшүүлэх, тэдний авъяас  чадвар хөгжин төлөвшихөд өөрийн хүч, сэтгэлээ зориулан бусдыгаа манлайлан ажиллаж байгаа залуу багшид олгоно. (Бага ангийн багшаар 3-аас дээш жил ажилласан)
3.    “Хүндэт өргөмжлөл”-ийг  хамт олон, ЗАН, тэнхим, бүтээлч багш нарын хамтлагийн ажлын амжилт болон хувь хүний ажлын үзүүлэлтийг харгалзан олгоно.
Гурав.  Тэмдэгтийн хураамж  20000 төгрөг төлсөн тохиолдолд олгоно. 

      Бага ангийн багш нарын хөгжил  Холбооны шагналыг хүртэгсэд нь Багшийн нэр хүндийг өндөрт өргөж, өөрийгөө хөгжүүлэх ажлын эн тэргүүнд байх төдийгүй бусад багш нарт болон шавь нартаа бахархал, үлгэр дууриалал нь болж, манлайлах чадвартай байх ёстой. (Шагнуулагчийн анкетыг хавсралтаар тусгав.)



0 Сэтгэгдэл:

Post a Comment