ХОЛБООНЫ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ


БАБХХ-ны дүрмийн хоёр дугаар зүйлд зааснаар
2.1. БАБХХ-ны зорилго нь Бага ангийн багш нарт мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь онол, арга зүйн чиглэлээр мэргэжлийн тулалцаа дэмжлэг үзүүлэх, багшийг хөгжих боломж нөхцлийг бүрдүүлэх, анхан шатны боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулна. 
2.2. БАБХХ-ны зорилт:
2.2.1.   Шилдэг багш нарын баг, хамтлагыг бий болгох, тэднийг хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх
2.2.2.   Орчин үеийн онол, үзэл хандлагад суурилсан арга зүйн туршлага нэвтрүүлэх, хамтарч бүтээл хийх
2.2.3.   Сурган хүмүүжүүлэх судалгаа хийхэд зөвлөх, судалгааны ажлыг нь дэмжих
2.2.4.   Багш нарын сурган сэтгэл судлалын боловсролыг болон мэргэшлийн ур чадвар, арга зүйг дээшлүүлэхэд чиглэсэн орчин үеийн хэлбэрээр сургалт зохион байгуулах Үүнд:
-  Төвлөрсөн сургалтууд
-  Орон нутгийн сургалтууд
-  Ажлын байранд дээр хөгжих боломж бүхий цахим сургалт
-  Туршлага солилцох сургалт
2.3. Гадаад улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоож, үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, хөгжингүй орнуудын туршлагасудлах,  солилцох, хамтран ажиллах
2.4. Багш нарын амжилт бүтээлийг үнэлэх, урамшуулах
2.5. Багш нарын ур чадвар, сурган, сэтгэл судлалын боловсролыг дээшлүүлэх зорилгоор арга зүйн зөвлөмж, гарын авлага, сонин, сэтгүүл гаргаж ажиллах
2.6. БШУЯ болон мэргэжлийн байгууллагаас багш нарыг хөгжүүлэх талаар авч буй арга хэмжээ ,хэрэгжүүлэх төслүүдэд оролцох, тендер санал боловсруулах
2.7. Багшийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах