9/26/16

Бага ангийн сурагчдын сурах арга барил

Суралцагчийн амжилттай суралцах үндэс нь сурах арга барилын төлөвшил юм.

Тэгээд ч сургуульд сурахын гол утга учир нь боловсрохын эх үндэс болсон сурахын арга ухаанд суралцахад оршино. Сурахын арга ухаан нь өөрийн гэсэн сурах арга барилтай байх явдал юм.
Сурах ерөнхий арга барилд дараах үндсэн суурь чадваруудыг багтаана.
Үүнд:
1. Сурах хөдөлмөрөө зохион байгуулах
2. Мэдээлэлтэй ажиллах
3. Оюуны үйлийн чадварууд орно.

1. Сурах хөдөлмөрөө зохион байгуулах чадварт
a) Ажлаа төлөвлөх зохион байгуулах, хэрэгжүүлэх
b) Ажлын байраа бэлтгэх
c) Ажлын хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг сонгох
d) Бусадтай харилцах, хамтран ажиллах
e) Ажил амралтаа зохицуулах

2. Мэдээлэлтэй ажиллах чадварт
a) Ажиглах
b) Уншиж ойлгох
c) Мэдээлэлд анализ хийх
d) Мэдээллийг цэгцэлж боловсруулах
e) Мэдээллийг үнэлэх дүгнэх
f) Мэдээллийн хэрэгсэлүүдтэй ажиллах
g) Бичиж боловсруулах

3. Оюуны үйл хийх чадварт
a) Юмс үзэгдлийг задлан шнжлэх
b) Харьцуулан жиших
c) Дүрслэн төсөөлөх, загварчлах
d) Цээжлэх тогтоох
e) Ургуулан бодох
f) Тодруулан сэтгэх
g) Дүгнэн бодох зэрэг үйлийн арга барилууд орох бөгөөд эдгээрийг хүүхдийн анги,
насны ялгаа, хөгжлийн түвшинтэй уялдуулан хичээл болон хичээлээс гадуурх ажлын хүрээнд тодорхой арга зүй боловсруулан хэрэгжүүлэх нь багш нарын үндсэн үүрэг байна.

1 comment:

  1. Сурагчдынхаа сурах арга барилын талаар судалгаа хийцгээе

    ReplyDelete