9/30/16

Баярын мэндчилгээ

Баярын мэндчилгээ
            Олон улсын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан та бүхэндээ баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.  Өнөөдөр мянга мянган бага ангийн багш  Монголын ирээдүйн сайн сайхны төлөө, хүүхэд бүрийг сайн хүн болохын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа нь  үнэхээр баяр бахдалтай.
            Баярын энэ өдөр Бага ангийн багш та бүхэн мэргэжлээрээ бахархаж амжилт бүтээлээ бусадтай  хуваалцаж, бяцхан шавь нараараа бахархах сайхан мөч билээ.
            Та нар маань Боловсролын салбарын тэргүүн эгнээнд явж өндөр   хариуцлага,  үүрэг хүлээж байдгийн хувьд хүний хөгжлийн зүй тогтол, суралцахуйн орчин үеийн үзэл баримтлалаар ажиллах шаардлагатай байгааг цаг тутам мэдэрч өөрийгөө хөгжүүлэхэд  алхам бүртээ анхаарч ажиллана гэдэгт  итгэл дүүрэн байна. .

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО


2016.10.05

0 Сэтгэгдэл:

Post a Comment