Багшийн хөгжлийг, өөрчлөлт
шинэчлэлийг харуулах нэг чухал ажил бол багш нарын дунд жил бүр зохион явуулдаг
илтгэлийн уралдаан байдаг.
Багш нарын илтгэлийг уншиж сонирхож байхад дараах зүйлүүд ихэнхдээ ажиглагддаг.
Багш нарын илтгэлийг уншиж сонирхож байхад дараах зүйлүүд ихэнхдээ ажиглагддаг.
Үүнд:
1.
Илтгэлийн
нэрний тухайд тодорхой нэргүй, эсвэл хэт ерөнхий байх. Ж-нь Цэцэрлэгийн багшийн ёс зүй гм
2. Илтгэлийн
зорилгоо оновчтой тодорхойлоогүй
3. Судалгааны
арга зүйгээ сайн боловсруулаагүй. Судалгааны ганц аргыг хэрэглэх, эсвэл шалгуур
гаргаагүйгээс судалгаа ерөнхий зүйл тохиолдол элбэг. Үүнд: Ихэвчлэн асуулгын аргаар
судласан байдаг.
4.
Судлаж
гаргаж ирсэн судалгааны үзүүлэлт дээр задлан шинжилгээ хийх, чанарын үнэлгээ
дүгнэлт өгөх байдал дутмаг
5.
Судлаж
буй асуудлаа зорилго, дүгнэлттэй нягт уялдаатай авч үзээгүй байх
Өөрөөр хэлбэл зорилго хийсэн дүгнэлт 2 зөрүүтэй байх
6. Найруулан бичих чадвар муу
7. Бичлэгийн соёл эрхэмлэх байдал хангалтгүй (Ашигласан номноос ишлэл, зүүлт хийхгүй байх) зэрэг зүйлүүдийг нэрлэж болно.
Илтгэлээ хэрхэн бичих вэ?
2014оны илтгэл нь “Хичээлийн
төлөвлөлт ба хүүхдийн хөгжил” гэсэн чиглэлээр зарлагджээ. Юуны өмнө илтгэл
нь тодорхой сэдвээр судалгаа, үндэслэлтэй бичиж байгаа эрдэм шинжилгээ
судалгааны ажлын нэг төрөл гэж ойлгох хэрэгтэй.
“Ямар сэдвээр илтгэл бичих
вэ?” “Илтгэлээ хэрхэн юунаас эхлэх вэ?” “Яаж бичих вэ?” гэдэг нь Багш нарын
маань өмнө туламдсан асуудал байдаг.
Илтгэл бичих алхамууд:
1-р алхам. Илтгэл
бичих чиглэлийн хүрээнд ямар тулгамдсан асуудал байна вэ? Бас ямар бэрхшээл,
зөрчлүүд байж болохыг жагсаан үз. Тухайлбал: Энэ жилийн илтгэлийн чиглнлийн
хүрээнд:
ü Хичээлийн явцад хүүхдийн анхаарал
ü Хичээлд дэх сэдэлжүүлэх арга барил
ü Дасгал, даалгаврын боловсруулалт...
ü Хичээл дээр хүүхдийн танин мэдэхүйн үйлийг зохион
байгуулах ... гм олон зүйлүүдийг авч үзэж болно. Эндээс өөрийн авч судалж болох, шийдэж болох асуудал бүхий сэдвээ
сонгон авна.
Ингээд та тодорхой
сэдэвтэй боллоо.
2-р алхам. Яагаад
энэ сэдвийг сонгож авав? Түүний онцлог нь юу вэ? Ямар хэрэгцээ шаардлага байна вэ? гэсэн асуултад
хариулж үз. Энэ нь таны илтгэлийн үндэслэл болно.
3-р алхам.
Илтгэлийхээ зорилгыг тодорхойл. Үүнд юуг судалж ямар судалгаа хийж юуг шийдвэрлэх
гэж байгаагаа эргэцүүл. Үүнээс илтгэлийн зорилго урган гарч ирнэ. Ингээд
зорилгоо юуны түрүүнд тодорхойл. Зорилго нь Таны уг сэдвийн хүрээнд хийх,
судлах ажлын үр дүнг тодорхойлсон зүйл байна. Ж-нь:
·
Хичээлийн
явц дах хүүхдийн анхаарлын онцлогийг судалж, анхаарлыг удирдах арга зүйг
боловсруулахад чигглэгдэнэ.
·
Хүүхдийн
мэдлэг эзэмшилтын түвшин онцлогийг тодруулж хичээл дээр ажиллуулах дасгал
даалгаварыг боловсруулж, турших үр дүнг тооцоход чиглэгдэнэ гм
Уг илтгэл нь ямар
түвшинд бичигдэхээс шалтгаалж зорилгын хүрээ өөр өөр байгааг харж байгаа байх.
4-р алхам. Сэдвийн хүрээнд онолын үндэслэлийг судлах, унших, мэдээллээ
боловсруулан бичнэ хийж явна. Бүтээлээс авч буй ишлэл зүүлтыг заавал ямар эх
сурвалжаас авснаа тодорхой зааж өгнө. Энэ нь тухайн хүний бичлэгийн соёл юм.
Эшлэл авах, зүүлт хийх арга:
1. Харвардын арга: [Н.Бэгз, 1995]
2. Тоон арга: [6.12] (6-ном зүйн жагсаалтын дугаар, 12-хуудасна дугаар)
3. Ванковерийн арга [зохиогчийн овог нэр, номын нэр, он, хуудас]
4. Footnote хийх: Ш.Ичинхорлоо. Сурах арга. Уб.,2006. 31-р тал
Эш авсан бүтээлээ номын жагсаалтад заавал тусгана.
5-р алхам. Практик талыг судлах, бичих ажил. Үүний тулд судалгааны
арга зүйг эхлэн боловсруулна.
Судалгааны арга зүйд дараах зүйлүүдийг авч
үзнэ. Уг судалгааны
- Зорилго (Яг тухайн асуулгын аргаар юуг илрүүлэх, юуг олж харах вэ?
гэдгийг бичнэ. Өмнө өгүүлсэн илтгэлийн зорилго бол ерөнхий зорилго байдгийг анхаарна
уу. )
- Судлах зүйлийн шалгуурууд (Судалж буй зүйлийг хэмжих зүйл , үнэлж болох зүйл байна.)
- Судалгааны ямар арга хэрэглэхээ сонгож боловсруулна.(ажиглалт, туршлага, ярилцлага, асуулга гм) Ж-нь Асуулга хэрэглэх бол нээлттэй ба
хаалттай асуултууд боловсруулах,
- Судалгаа боловсруулах аргаа SPSS.. тусгана.
6-р алхам Боловсруулсан арга зүйгээрээ судалгаа авах,
боловсруулах, үзүүлэлтүүдээ гаргах (мэдээллээ хүснэгт диаграмм, график зэргийг ашиглах), судалгааны дүгнэлт хийх
7-р алхам Илтгэлээ бүтцийн дагуу боловсруулан бичих
Илтгэлийн бүтцийг удирдамжид
заасны дагуу гаргаж болно. Ихэнхдээ илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
оршил
(Сэдвийн үндэслэл, хэрэгцээ
шаардлага, илтгэлийн зорилго, зорилтууд, судалгааны арга зүй: мэдээлэл цуглуулсан арга, судалгаа хийсэн аргууд, ямар туршилт
хийсэн )
·
үндсэн хэсэг (онол, болон хийсэн судалгаа, түүний үр дүн)
·
судалгааны ерөнхий дүгнэлт
(судалгааны үр дүнд тулгуурлаж бичсэн дүгнэлт, дэвшүүлж буй асуудал )
·
ном зүй
·
хавсралт
Сурган сэтгэл судлалын багш М.Ичинноров
0 Сэтгэгдэл:
Post a Comment