БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБООНЫ МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм багш танд 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Бага ангийн багш та-манай боловсролын тэргүүлэх эгнээнд байх, хамгийн эрхэм хүн. Таны мэргэжлийн нэр төр, алдар хүнд багш таны хөгжил, ур чадвартай салшгүй холбоотой ба таны хөгжлөөс хүүхэд багачуудын боловсрол, хөгжил, төлөвшил шууд хамаарах билээ.

Ялангуяа хүүхэд нэг бүрийн ялгаатай байдлыг судлах, түүнийг сургалтад харгалзан үзэх, хүүхдийн хөгжлийг дэмжих тэдэнд туслахад багшийн  сурган, сэтгэл судлалын боловсрол чухал байр суурь эзэлнэ. Үүнийг дэлхийн түвшинд ч нэн тэргүүнд тавьж үздэг. 
 Боловсролын чанарын шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед багш нарт багшлах ур чадвараа дээшлүүлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх явдал чухал байгаа билээ. Ийм зорилгоор  “Бага ангийн багш нарын хөгжил холбоо”  байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай Холбооны үндсэн зорилт бол 
  1. Багш өөрөө, тасралтгүй хөгжих боломж нөхцлийг хангах
  2. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах
  3.  Багшийн сурган, сэтгэл судлалын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах 
  4. Шинийг санаачлагч багш нарын туршлагыг дэлгэрүүлэх, багш нарын баг хамтлагийг бий болгох
  5. Багш нарын ажлын амжилт, бүтээлийг урамшуулан дэмжиж ажиллах юм.
Манай Холбооны дүрмийг зөвшөөрч, багшийн өөрөө хөгжих үйл ажиллагаанд оролцох сонирхол, хүсэлтэй бага ангийн багшийг тус холбоонд гишүүнээр элсэхийг урьж байна. Холбооны үйл ажиллагааг явуулахад багш та нарын  оролцоо, дэмжлэг юунаас чухал.
Танд өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн туслалцаа дэмжлэг авах, нэгдэх, хамтдаа хөгжих бас нэгэн бололцоо нээгдэж байгаа юм.
Багш таныг  бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Монголын Бага ангийн багш та нарыг хүүхэд багачуудын сайн сайхны төлөө нэгдэнэ гэдэгт гүнээ итгэж байна.


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХОЛБОО

babhh.info@gmail.com