9/27/16

Багш нарын баярыг угтсан "Эсээ бичлэг"-ийн уралдааны удирдамж

Багш нарын баярыг угтсан эсээ бичлэгийн
уралдааны удирдамж
Зорилго: Ерөнхий боловсролын бага сургуулийн багш нарын мэргэжлийн онцлогийг сурталчилах, мэргэжлээрээ бахархах сэтгэлгээ, үзэл хадлагыг дээдлэх, дэлгэрүүлэх бага ангийн багшийн талаарх нийгэм сэтэл зүйн үнэлэмжид эерэгээр нөлөөлөхөд чиглэнэ.
Сэдэв: Бага ангийн багш
Агуулга: Бага ангийн багш мэргэжлийн тухай, бяцхан шавь нарынхаа тухай, мэргэжлийнхээ  бахархлын тухай тодорхой гарчгийн дор бичнэ.
Эсээний шалгуур
ü  Сэдэв, гарчиг, агуулгын уялдаа холбоо
ü  Гаргасан шинэ санаа
ü  Мэргэжлийнхээ онцлог, шинэ чиг хандлагыг тусгасан байдал
ü  Эсээний бүтэц зохион байгуулалт зэргийг харгалзан шалгаруулна.

Эсээнд тавигдах шаардлага:
·  Сэдвийн хүрээнд агуулгыг илэрхийлсэн тодорхой гарчигтай байна
·  Мэргэжлийн хэл, сэтгэлгээгээр бичигдсэн байх
·  Үг үсгийн болон утга, найруулгын алдаагүй байх.
·  Үгийн тоо 400 – 600
·  Формат: Үсэг хоорондын зай 1.0,  үсгийн фонд Аrial 12
·  Өөрийн овог нэр холбогдох утас, ажилладаг сургуулиа дэлгэрэнгүй, тодорхой  бичнэ.

Эсээний шалгаруулалт:
1-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
2-р байр  нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
3-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.  

Эсээг 2016 оны 09 сарын 29-ныг дуустал 14 хоногийн дотор babhh.info@gmail.com хаягаар хүлээн авна.


1 comment:

  1. Уралдаанд оролцохыг урьж байна.

    ReplyDelete