9/23/16

“1000 төгрөгийн үнэ цэнэ” аян.

Шинэ санаа санаачлагыг дэмжин дэлгэрүүлье!
   “Бага ангийн багш нарын холбоо ТББ” байгуулагдаад 3 жил болж байна. Үйл ажиллагаагаагаа сургалт явуулахаас гадна, багш нарыг ажлын байран дээрээ хөгжихөд нь арга зүйн болон бусад мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ.  
 Энэ хугацаанд багш нарт блогоороо (http://babhh.blogspot.com/) дамжуулан мэдээлэл хүргэх, тэдний сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, хүүхэдтэй харилцах сэтгэлгээ, хандлагаа хэрхэн өөрчлөхөд анхаарч үүнд чиглэсэн сургалтыг түлхүү зохион байгууллаа. Цаашид үйл ажиллагаагаа тэлж багш нарыг холбооны үйл ажиллагаанд татан оролцуулах,  сурган, сэтгэл судлал, мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах, цахим мэдээллийн санг өргөжүүлэх зорилгоор ажиллаж байна.
     Бага ангийн багш нарын дунд  “1000 төгрөгийн үнэ цэнэ” сарын аян зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд бий болсон хуримтлал "Холбооны сан” байгуулах үндсийг тавих бөгөөд  энэхүү хуримтлал нь багш таныг хөгжихөд дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал:
  1.   Үнэ төлбөргүй сургалт явуулах
  2.    Багш нарын эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллийг  улсын чанартай мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэн нийтлэхэд туслах
  3.    Багш нарт шаардлагатай гарын авлагыг Холбооноос эрхлэн гаргах хэвлэх
  4.  Бусад  тухайн цаг үеийн ажлын үйл ажиллагаанд  зориулагдана.
Энэхүү аянд Багш нарыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
“Бид өөрсдийнхөө төлөө” уриан доор нэгдэж хамтарч ажиллахыг урьж байна. 


ХОЛБООНЫ ДАНС: Төрийн банк: 10950005981 (Бага ангийн багш нарын хөгжил холбоо)
(Овог нэр, сургуулиа тодорхой бичнэ үү. Та албан ёсоор холбоонд бүртгэгдэх болно. )


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО

0 Сэтгэгдэл:

Post a Comment