Багш нар аа!
Хүүхдүүдээ өөрөөсөө асуулт асуух чадвартай болго. Энэ нь амжилттай
сурлцахын, бүтээлч хандлагатай болохын эхлэл. Ямар нэгэн асуудлын учрыг
олохын тулд дараах аргыг хэрэглэж болно. Энэ аргыг 5 ЯАГААД
ч гэж нэрлэдэг. Зорилго нь ямар нэгэн
асуудлын учир шалтгааныг илрүүлдэг.
Тухайлбал:
- Би сайн ойлгоогүй. Яагаад? Учир нь би дасгалаа ажиллаж чадаагүй.
- Яагаад дасгал ажиллаагүй вэ? Багшийн тайлбарыг сонсоогүй.
- Яагаад дутуу бичив? Анхааралгүй
байсан.
- Яагаад анхааралгүй байв? Тэр үед
утсаараа оролдож байсан.
- Яагаад? Учир нь тоглоом тоглож байсан. Уг нь хичээл дээр тэгэх ёсгүй л дээ. Өөрийгөө удирдаж хянаж чадахгүй байгаа учраас л ийм боллоо.