Бага ангийн багш нарын дунд зарлаж буй “Шилдэг зөвлөгөө”
уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Бага
ангийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэх шинэ
санааг дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа болно.
Сэдэв, агуулга
·
Хүмүүжил (харилцаа, хандлага, дадал хэвшил, зуршил, нөхөрлөл, зан
чанар...)
·
Сурах арга
барил (унших, бичих,
ярих, сонсох...)
·
Бусад ...
Шалгуур
ü Зөвлөгөөний сэдэв, агуулгын хоорондын
уялдаа холбоо
ü Орчин үеийн онолын үзэл
баримтлалд нийцсэн байдал
ü Ур чадвар, шинэ санааг гаргасан
байдал
ü Зөвлөгөөний алхам, логик холбоо
ü Оновчтой, ойлгомжтой байдал
Тавигдах шаардлага:
·
Мэргэжлийн үг
хэллэг, сэтгэлгээгээр бичигдсэн байх
·
Үг үсгийн болон утга, найруулгын алдаагүй байх.
·
Үгийн тоо хязгаарлахгүй,
аль болох тодорхой байх
·
Формат: Үсэг
хоорондын зай 1.0, үсгийн фонд Аrial 12
·
Өөрийн овог нэр холбогдох утас, ажилладаг сургуулиа дэлгэрэнгүй, тодорхой бичнэ.
Шалгаруулалт:
1-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
2-р байр нэг-
Өргөмжлөл үнэ бүхий зүйл
3-р байр нэг- Өргөмжлөл
үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.
Холбоо барих
утас: 99285211
Жич: Шилдэг
зөвлөгөөг эмхтгэх тул сургуулийнхаа багш нарт мэдээлэл хүргээрэй. (100 зөвлөгөө)