10/26/16

Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээл

БАГШ БАГШИЙН ДОТРООС АНХДАГЧ БАГА АНГИЙН БАГШ


Баянхонгор аймгийн Баацагаан сумын төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Цагаан далай” ахлах сургуулийн
Бага ангийн багш Б.Баттулга

  
Бага ангийн багшийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, доктор, профессор Л.Түдэв гуай “их эрдмийн бага өргөөний эзэн” хэмээн тодорхойлон бичжээ. Тэр тусмаа бага ангийн багш гэдэг бол учир мэдэхгүй, учиг татахгүй нялх балчир хүүхдийн оюуны хоосон савыг эрдмээр, булбар ай гарыг нь эв дүйгээр, шулга хэлийг нь үг хөгжлөөр, гэнэн сэтгэлийг нь гэрэлт эрчмээр дүүргэж өгдөг ачтан, багш багшийн дотроос анхдагч багш юмаа. Бага ангийн багш л их эрдмйин өргөөний үүдийг багачууд хүүхдэд нээж өгдөг билээ.
Монголчууд багшийг эцгийн оронд эцэг, эхийн оронд эх байх тухай номлодог. Зарим нэг нь багшдаа очно хэмээн шар хадаг нандигнах нь ч байдаг. Юутай ч ертөнцөд нэгэн их  хүндтэй хүнээ багш хэмээмой. Би одоо энэ эрхэм хүндтэй хүний нэг болж бага ангийн багшаар ажиллаж байна. Багш нарын минь буян юм даа гэж өөртөө бас олон гавьяатай эрхэмсэг хүмүүст эчнээ мөргөж гэлдэрнэм. Төрийн тэргүүн хийгээд эгэл малчин ард, урлагийн алдартай одод, сансрын нисгэгч, яруу найрагч, хуульч, инженер, эдийн засагч, тариаланч, хүний эмч гээд цөмөөрөө л хаа нэгэнтээ монголын багшийн энэрэх, итгэх хоёрын уулзвар дээрээс өндийн аяны замд гарсан. Эргэж санадаг л байгаасай. Би бага ангийн, дунд ангийн, их сургуулийн гээд үе үеийн багш нараас номын авшиг хүртэж тэдний алаггүй түгээгч оюуны цацлаар   шүншиглүүлж өдий зэрэгтэй бага ангийн багш хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэн болсондоо баярлаж явдаг даа. 
Манай улсад багшийн мэргэжил бол хамгийн эрхэм хүндтэй мэргэжилд тооцогддог. Хүн хөдөлмөрөөрөө байгалийг өөрчилдөг. Харин багшийн хөдөлмөр бол шинэ хүнийг төлөвшүүлэн тогтоодог. Багш залуу үеийнхэнд мэдлэг чадвар эзэмшүүлж, иргэний эрхэм сайхан чанар шингээж, одоо ба ирээдүйг холбогч учраас түүний хөдөлмөр жинхэнэ бүтээлч, дур татмаар сонирхолтой, бахархмаар сайхан мэргэжил юм.
Багш нь нэг талаас сэтгэл зүйч, судлаач, боловсролын салбарын сайн мэргэжилтэн, мэргэшсэн арга зүйч байхын зэрэгцээ багшлах үйл ажиллагаагаа дадлага туршлагаар баяжуулж, хүүхдээ тогтмол судалж, судалгааны үндсэн дээр багшлах эв дүй, ур чадвараа шинэчилж чаддаг цогц чадамж бүхий мэргэжилтэн байх шаардлагыг өнөөгийн нийгэм бага боловсролын багшид тавьж байна.
Элгэн садныхаа дунд энгийн амьдралд дассан бяцхан багачуудад ер бусын сэтгэгдэл төрүүлсэн сургуульд ороод ирэхээр олонтой сонсдог үг нь “Сайхан бичээрэй”, “Зөв бодоорой”, “Түргэн уншаарай”. Шинэхэн сурагчид анхны багшийн сургааль нь бурханы зарлиг мэт. Яавал сайн хүн болох вэ? “Бусдыг энэрээрэй, бусдад туслаарай, бусдаас сураарай, бусадтай эвсэг харилцаарай, бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлээрэй, хүний сайн үйлийг ажиглаж дуурайгаарай, тэдний сул талыг уучилж өнгөрүүлээрэй, өөрийн илүү талыг мэдрээрэй, буруугаа ухаарч гээмшээрэй”гэх мэт хүүхэд бүрийн хурц соргог тусгаж авах, цэвэр оюундаа буулгах зүйлийг таниулах, сануулах, зөвлөх, шаардах, анхааруулах, хэвшүүлэхийг аанай л мөнөөх бага ангийн багш л хамгийн түрүүнд хийж чадна. Бага ангийн багш хүнжих эрдмийн цагаан толгой-г нүдлүүлэхдээ ганцаараа зүтгэхгүй эцэг эх, ах эгч, бусад хүн, найз нартай нь хүчин хавсарна. Хүүхэд сайн хүн болох эрдэмд суралцахдаа зөвхөн анги, сургууль дээр биш гэр хашаа, гудамж хороолол, олон нийтийн газар, номын сан, музей, үзэсгэлэн, кино театр, цэцэрлэгт хүрээлэн, малын бэлчээр, ногооны талбай гээд хааяагүй цаг наргүй хичээллэнэ. Бага ангийн багш найрал хөгжмийн удирдаач шиг тэр хичээлийг чадамгай зохион байгуулснаараа, биечлэн зааж үзүүлснээрээ хүүхэд бүрт хүнжих ухааны эрдмийг эзэмшүүлнэ. Бүх хүн нь гарамгай эрдэмтэн улс гүрэн гэж дэлхийд үгүй. Харин бүх иргэн нь “Хүнжих эрдэм”-д боловсорсон улс орон тоймгүй олон. Шавь нар нь хүнжих эрдэмд л идэвхтэй, дуртай сайн суралцвал нөгөөх “Сайн хүн болоорой” гэдэг ерөөл бүрэн биелэнэ. Бага насанд хэвшсэн хүмүүжил төлөвшил нь өсвөр насанд ногоон гэрлээр өртөөлөн батжиж, идэр залуу насанд арилахгүй тогтож, насан туршийн эрдэм болно. Дээрхийн гэгээн XIV далай лам Данзанжамц “Өнөөгийн хүн төрөлхтөнд оюуны хийгээд сэтгэлийн боловсролын хослол нэн чухал болжээ. Ялангуяа хүн бүр оюуны боловсролд төдийгүй сэтгэлгээний боловсролд түлхүү суралцах шаардлагатайгаа ухаарах цаг үе нэгэнт ирлээ” гэж бидэнд алтан сургаалаа айлтгажээ. Сайн багш болж төлөвшихөд оюуны боловсролоос илүүтэй сэтгэлийн боловсрол чухлаар нөлөөлдөг болохыг энэхүү алтан сургаалын агуулга сануулж өглөө.
Бага ангид голдуу бага боловсролтой хүмүүс (ихэвчлэн эмэгтэйчүүд) багшилсаар зууныг элээлээ. Гэтэл бага анги гэж багасган үздэг тэр жилүүдэд олж мэдсэн бүхэн нь хэний ч оюун ухаанд бүх насаараа хадгалагддаг, хамгийн тод дуртгал болон үлдддэг. Бараг бүх насаараа бага ангид багшлан ирээдүйн мэргэдийг “эрдмийн цагаан сүүгээр амлуулсан” багш нарынг өндөрт өргөн хүндлэх цаг нэгэнт болсон биш үү. Хүүхдийг эгзэгтэй насанд нь ухаан суулгаж өгсөн ачийг нь үүрд дурсан санах учиртай. Надад, чамд, бас бидэнд эрдмийн сүү хөхүүлж өгсөн өсгөсөн нандин сайхан албаны эзэд ардын багш нар минь монголын ирээдүйг авч явах иргэдийг төрүүлэн гаргахын төлөө нойр хоолоо умартан хөдөлмөрлөж байна. “Шавийн сэтгэлд мөнхөрнө гэдэг багш бүхний агуу их шагнал, бас зовж олддог гавьяа юм даа. Ирээдүй цаг багш биднээс юутай ихийг хүснэ вэ?  Монголын үрс олон болохоосоо илүүтэй оюунтай болж төрөөсэй.”
Ардын үрсийн эрдмийн өргөөний галч, бага ангийн багш хэмээх эрхэм алдрын эзэн болж яваадаа баярлаж сууна даа. Одоо надад энэ эрхэм сайхан алдрыг өндөрт өргөж явах их үүрэг оногдлоо. Энэ эрхэм үүргээ гүнээ ухамсарлан монголын ирээдүйг сурган хүмүүжүүлэх их үйлсийн төлөө мятрашгүй хөдөлмөрлөх болно.
Гурван эрдэнийн нэг бага ангийн багш нар эрдмийн болон сайн үйлсийн буянаар цалгиж байх болтугай.

10/25/16

Аянд идэвхтэй оролцоорой

"1000 ТӨГРӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ"  аянд оролцож буй багш болон бага ангийн багш нарын хамт олон зургаа илгээхийг хүсэж байна. (babhh.info@gmail.com)

10/22/16

Эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн багш өргөмжлөлөө гардан авлаа

Бага ангийн багш нарын хөгжил холбооноос зарласан эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн Ховд ИС-ийн Бага ангийн багш мэргэжлийн дидактикийн багш Г.Нямдаваа багшдаа баяр хүргэж амжилт хүсье. 

10/18/16

Сургалтын бүртгэл

Сургалтад хамрагдах хүмүүс энд дарж бүртгүүлнэ үү

10/13/16

Эсээ бичлэгийн уралдааны бүтээлүүдээс танилцуулж байна.

БИ БАГА АНГИЙН БАГШИЙН БАГШ
(эсээ бичлэг)

Г.Нямдаваа (Ховд Их сургууль, магистр)

Нэг хоёр жилийн алсыг хардаг улс  хоол хүнсээ төлөвлөдөг
Хорь гучин жилийн алсын хараатай улс мод тарих аян өрнүүлдэг.
Хоёр зуу, гурван зуун жилийн алсыг хардаг улс хүнээ хүмүүжүүлдэг
[Дорно дахины мэргэн үгнээс]

Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “Хашийг эс засвал сав болохгүй  хүнийг эс засвал эрдэм сурахгүй гэдэг эртний сайхан сургаал ч бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.

10/10/16

"ЗӨВ ХАНДЛАГА" сэдвээр сургалтын бүртгэл эхэллээ.


Багш нарт зориулсан сургалтын бүртгэл эхэллээ. 
Өнөөдөр Цөм хөтөлбөр, шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарын хандлагын өөрчлөлт нэг чиг хандлага чухал хэсэг нь юм. Сургууль, багш нарын захиалга авч байна. 
Сургалтад хамрагдахыг хүсвэл babhh.info@gmail.com хаягаар өөрийн нэр сургуулиа тодорхой бичиж илгээнэ үү.  
Хэрвээ та Холбоонд гишүүнээр элсэхийг хүсвэл Блогийн НҮҮР хэсэг рүү орж гишүүнээр элсэх гэсэн товч дарж мэдээлэлтэй танилцан гишүүний анкет бөглөснөөр манайд албан ёсоор бүртгэгдэх болно. 

10/8/16

Америкийн бага сургууль

Америкийн бага сургуулийн анги танхим, хичээлийн орчин.
Анхаардаг гол зүйлүүд:

  • Чадвартай чадваоргүй ч хүүхэд нэг бүртэй ажиллах хөтөлбөртэй байх
  • Хүүхэд бүр бие биенээ сонсох хамтран суралцах
  • Багаар ажиллахад суралцах
  • Хүүхдэд суралцах тавтай тухтай орчин бүрдүүлэх 
  • Хүүхэд бүр өөрийнхөө арга барилаар ажиллах,  хийж бүтээхэд нь дэмжлэг үзүүлэхэд голлон анхаардаг байна. 










1000 төгрөгийн үнэ цэнэ аян.

Шинэ санаа санаачлагыг дэмжин дэлгэрүүлье!
   “Бага ангийн багш нарын холбоо ТББ” байгуулагдаад 3 жил болж байна. Үйл ажиллагаагаагаа сургалт явуулахаас гадна, багш нарыг ажлын байран дээрээ хөгжихөд нь арга зүйн болон бусад мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ.  
 Энэ хугацаанд багш нарт блогоороо (http://babhh.blogspot.com/) дамжуулан мэдээлэл хүргэх, тэдний сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, хүүхэдтэй харилцах сэтгэлгээ, хандлагаа хэрхэн өөрчлөхөд анхаарч үүнд чиглэсэн мэдээ мэдээллийг хүргэлээ. Цаашид үйл ажиллагаагаа тэлж багш нарыг холбооны үйл ажиллагаанд татан оролцуулах,  сурган, сэтгэл судлал, мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах, цахим мэдээллийн санг өргөжүүлэх зорилгоор ажиллаж байна. 
     Бага ангийн багш нарын дунд  “1000 төгрөгийн үнэ цэнэ” сарын аян зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд бий болсон хуримтлал "Холбооны сан” байгуулах үндсийг тавих бөгөөд  энэхүү хуримтлал нь багш таныг хөгжихөд дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал:
  1.   Үнэ төлбөргүй сургалт явуулах
  2.    Багш нарын эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллийг  улсын чанартай мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэн нийтлэхэд туслах
  3.    Багш нарт шаардлагатай гарын авлагыг Холбооноос эрхлэн гаргах хэвлэх
  4.  Бусад  тухайн цаг үеийн ажлын үйл ажиллагаанд  зориулагдана.
Энэхүү аянд Багш нарыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
“Бид өөрсдийнхөө төлөө” уриан доор нэгдэж хамтарч ажиллахыг урьж байна. 


ХОЛБООНЫ ДАНС: Төрийн банк: 10950005981 (Бага ангийн багш нарын хөгжил холбоо)
(Овог нэр, сургуулиа тодорхой бичнэ үү. Та албан ёсоор холбоонд бүртгэгдэх болно. )




БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО

10/7/16

БАГШ НАРЫН АНХААРАЛД

Манай мэдээ мэдээлэлтэй танилцаж өөрийн санал, сэтгэгдэлээ бичих бол та гүүглийн акаунтаар

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН
            Багш нарын баярыг угтан Бага ангийн багш нарын дунд зохион байгуулагдсан эсээ бичлэгийн уралдаанд  Улаанбаатар, Төв, Ховд, Баянхонгор, Увс аймгуудаас  багш  нар бүтээлээ ирүүллээ. Энэхүү уралдаанд амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж  сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье. Ингээд уралдааны дүнг танилцуулъя.   
 “Би бага ангийн багшийн багш”  эсээгээр Г.Нямдаваа (Ховд их сургуулийн багш, магистр) 1-р байр
 “Багш багшийн дотроос анхдагч бага ангийн багш”  сэдэвт эсээгээр  Баянхонгор аймгийн Баацагаан сум  “Цагаан далай” ахлах сургуулийн Бага ангийн багш Б.Баттулга  2-р байр  
 “Бага ангийн багш нарын бахархал ч их хариуцлага ч өндөрУвс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн бага ангийн багш М.Цэндхүү 3-р байр  тус тус эзэллээ.  
            Мөн эсээ ирүүлсэн залуу багш нарт тухайлбал БЗД-ийн 92-р сургуулийн бага ангийн багш  Г.Үүрийнцолмон (“Би шавь нарынхаа толь”) Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг 65 дугаар сургуулийн Бага ангийн багш С.Анхцэцэг ( “Нарт хорвоогийн нандин сайхан алба”)  нарт Багшлахуйн их үйлсэд нь амжилт хүсэж талархал илэрхийлье.

УРАЛДААНЫ КОМИСС
2016.10.05



10/2/16

Илтгэлийн уралдаанд амжилт хүсье.

Багш нар аа.
 Та бүхнээс энэ жилийн  илтгэлийн улсын уралдаанд амжилттай оролцохыг хүсье. Хүүхдийн хүмүүжил болон сурах арга барилын төлөвшил, хөгжил, хандлагын өнөөгийн байдлын талаар ерөнхий биш тодорхой сэдвийн хүрээнд гаргахыг зорилго болгоорой. Сэдэв тодорхой байх нь чухал шүү.
Илтгэлийн ерөнхий бүтэц агуулгыг гаргахад санаа болгож жишиг илтгэл  тавилаа. Уншиж танилцаарай
  "Монгол туургатан хүүхэд" Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлээс

(