10/7/16

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН
            Багш нарын баярыг угтан Бага ангийн багш нарын дунд зохион байгуулагдсан эсээ бичлэгийн уралдаанд  Улаанбаатар, Төв, Ховд, Баянхонгор, Увс аймгуудаас  багш  нар бүтээлээ ирүүллээ. Энэхүү уралдаанд амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж  сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье. Ингээд уралдааны дүнг танилцуулъя.   
 “Би бага ангийн багшийн багш”  эсээгээр Г.Нямдаваа (Ховд их сургуулийн багш, магистр) 1-р байр
 “Багш багшийн дотроос анхдагч бага ангийн багш”  сэдэвт эсээгээр  Баянхонгор аймгийн Баацагаан сум  “Цагаан далай” ахлах сургуулийн Бага ангийн багш Б.Баттулга  2-р байр  
 “Бага ангийн багш нарын бахархал ч их хариуцлага ч өндөрУвс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн бага ангийн багш М.Цэндхүү 3-р байр  тус тус эзэллээ.  
            Мөн эсээ ирүүлсэн залуу багш нарт тухайлбал БЗД-ийн 92-р сургуулийн бага ангийн багш  Г.Үүрийнцолмон (“Би шавь нарынхаа толь”) Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг 65 дугаар сургуулийн Бага ангийн багш С.Анхцэцэг ( “Нарт хорвоогийн нандин сайхан алба”)  нарт Багшлахуйн их үйлсэд нь амжилт хүсэж талархал илэрхийлье.

УРАЛДААНЫ КОМИСС
2016.10.05



3 comments:

  1. Ажлын амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Дүү Г.Нямдаваадаа 1 байр эзэлсэнд баяр хүргэж эрдэмийн ажилд нь амжилт хүсье!

    ReplyDelete
  3. Дүү Г.Нямдаваадаа 1 байр эзэлсэнд баяр хүргэж эрдэмийн ажилд нь амжилт хүсье!

    ReplyDelete