10/6/14

Багш та илтгэлээ хэрхэн бичих вэ?

            Багшийн хөгжлийг, өөрчлөлт шинэчлэлийг харуулах нэг чухал ажил бол багш нарын дунд жил бүр зохион явуулдаг илтгэлийн уралдаан байдаг.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн ярилцлага



Л.Гантөмөр: Бид сая хүн зэрэг хандаж болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна

Өчигдөр /2014-10-06 08:27 GMT+8/

ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРЫГ ИРЭЭДҮЙН МОНГОЛЧУУДАД ӨГДӨГ СИСТЕМИЙГ УГСРАХЫГ МӨРӨӨДСӨН
-Та яагаад боловсролын сайд болсон юм бэ?
-Би гурав дахиа УИХ-д сонгогдсон, залуу гишүүн. Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн орлогч дарга, Ёс зүйн дэд хорооны дарга гээд олон хариуцлагатай алба хашсан. Өмнөх найман жилийн хугацаанд сайн, саар зөндөө л олон шийдвэр гаргалаа. Гэхдээ нэг л зүйл давтамжтай ажиглагдаад байсан юм. Бид өмнөө байгаа гарцаагүй шийдэх ёстой зарим асуудлыг шийдэж чаддаггүй. Жишээ нь, Таван толгойг эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Уул уурхайн сайн хөгжил, хөрөнгө оруулалтын сайн орчныг бий болгож болох байсан ч, чадаагүй. Гэх мэтчилэн яг эцсийн мөчид шийдвэр гаргах чадвараа манай үе үеийн парламент алддаг. Өөрөөр хэлбэл бидний үеийнхэн шийдвэр гаргах чадварыг эзэмшээгүй юм байна. Хүмүүс их олон зүйл уншсан, сонссон, мэдсэн ч амьдрал дээрээ ярьж байгаа шигээ байж чаддаг уу гэвэл харамсалтай нь үгүй байна. Нөгөөх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдэж байгаа шигээ шийдвэр гаргаж чадаж байна уу гэвэл бас л үгүй.
Найман жил УИХ-д суучихлаа. Дахиад сонгогдлоо. Цаг хугацаа гэдэг маш хурдан. Анх би УИХ-д нэр дэвшиж байхдаа хүүхдүүдэд спортын хувцас бэлэглэж байлаа. Намайг 2012 оны сонгуульд оролцоод явж байхад нөгөө хүүхдүүд маань их сургуулийн оюутан болчихсон “таны өгч байсан кет байгаа юм. Би тухайн үед их баярлаж байсан шүү” гэж хэлсэн. Юу юугүй л дараа үеийнхэн ингээд өсч хөгжөөд гараад ирдэг. Монголчууд бид их залуу ард түмэн шүү дээ. Боловсролын салбарт л гэхэд нийт хүн амын 40 шахам хувь нь ажиллаж, сурч байна. Гэтэл зарим ард түмний хувьд нийт хүн амынх нь 40 хувь нь тэтгэвэрт гарчихсан байгаа. Ийм сайхан улс оронд хамгийн чухал зүйл бол хүн, хүүхэд юм. Хүүхдийн гол зүйл нь боловсрол.