Мэдээлэл
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, ШИЙДЭЛ-2016 ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Сургуулийн өмнөх ба бага боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бага болон сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх үйл ажиллагааны шинэчлэл, судалгаа мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт- судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилгоор МУБИС-ийн 65 жилийн ойг угтсан ажлын хүрээнд, МУБИС-ийн Багшийн сургууль, БСШУЯ, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Үнэлгээний Төв, Гурван Эрдэнэ Багшийн сургууль хамтран сургуулийн өмнөх болон бага боловсролын судалгааны чиглэлээр манай болон хөрш орнуудын нэр хүндтэй судлаачдыг хамруулсан юм.
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ,ШИЙДЭЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 3-р сарын 11, 12-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг ОУЭШ-ний хуралд гадаад дотоодын 70 гаруй эрдэмтэн судлаач өөрсдийн судалгаа шинжилгээний ажил бүтээлийг танилцуулж Сургуулийн өмнөх болон Бага боловсролын судалгааны чанарын өөрчлөлт, хөтөлбөрийн залгамж холбоо, багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, цаашдын чиг хандлага, сургалт-аргазүйн шинэчлэл, тусгай хэрэгцээт боловсрол, оюутны хөгжил, цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, СӨБ болон бага боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого-шийдвэр, хүүхдийн нийгэмшил, багш бэлтгэх хөтөлбөр стандартын талаар хэлэлцэн цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлж, хурлын үр дүнг боловсруулан БСШУЯ-нд зөвлөмж хүргүүлэхээр болов.
Хуралдаан Сургуулийн Өмнөх Боловсрол болон Бага Боловсрол гэсэн хоёр салбараар хуралдаж БҮТ, МУБИС, БМДИ, багш бэлтгэх сургуулиудын эрдэмтдээс гадна Японы Хүүхдийг ивээх сан, Хиого Их сургууль, ОХУ-ын Буриадын Их сургууль, Забайкальскийгосударственныйуниверситет, Солонгосын KOICA олон улсын байгууллага, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн Их сургуулийн эрдэмтэд оролцож байгаагаараа өмнөх хурлуудаас өргөн цар хүрээтэй, монголын болон олон улсын боловсролын сүүлийн үеийн олон талын судалгаа шинжилгээ, тулгамдаж буй асуудлыг хөндөн тавьж, шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн бага болон сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлтэй холбогдон зохиогдож байгаа ОУ-ын шинжтэй эрдэмтэн судлаачдын чуулга болж байгаагаараа онцлог хурал болсон юм.
Хурлын хүрээнд бага болон сургуулийн өмнөх боловсролын уялдаа холбоо, боловсролын шинэчлэл, үнэлгээ-шинжилгээ, багшийн хөгжил, дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, төгсөгчдийн чанар зэргийг харгалзан монгол болон бусад оронд тулгамдаж буй асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго тавьснаараа онцлог чухал үйл ажиллагаа болов хэмээн оролцогчид дүгнэлээ. Энэ удаагийн хурлыг Багшийн сургуулийн эрдмийн хамт олон амжилттай зохион байгуулж, хурлын эмхэтгэлийг хэвлүүлж, бэлтгэл ажлыг сайн хийсэн байна гэж хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид талархлаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл:
Post a Comment