3/23/16

ТАНАЙ АНГИД ЯРИХДАА ТААРУУ ХҮҮХЭД БИЙ ЮУ?


     Багшийн мэргэжлийн чадамжийг дээшлүүлье. 

         
   Өнөөдөр хүүхдүүдийн хөгжил хэдийгээр хурдацтай явагдаж байгаа ч хөгжлийн өмнө тулгамдаж байгаа, эцэг эх, багш нарын сэтгэлийг түгшээж байгаа нэг зүйл бол насандаа хэлд орсон, сонсгол хэвийн боловч  ярьдаггүй хүүхдүүд ажиглагдах болсон явдал юм.  Дараах бодит жишээнээс харна уу.
            Багш, эцэг эхийн ярианаас:
·         “Манай ангид бүр авиа ч гаргадаггүй 1 хүү, ярьдаггүй 2 охин байгаа”
·         “Манай эгчийн охин 4 настай. baby TV байнга үзнэ. Англиар ярьж эхэлсэн. Монголоор юу ч ярихгүй юм.”
  •          “Манай ангид хэвийн хөгжилтэй мөртлөө  “за” “үгүй” гэсэн үгнээс өөр үг хэлдэггүй толгойгоо сэгсрэх зэргээр  дохио хэрэглэнэ.  Хүүхдүүдтэй тоглож наадах нь хязгаарлагдмал,  багштай бол бүр ярихгүй ”
  •          “Миний хүү ярихгүй юм. Уг нь нэг нас 5 сартайдаа  хэлд орсон”
  •          Багшийн яриа: “Өнөөдөр ярьдаггүй хүүхдүүд их олширч байна. Энэ нь гар утас, IPad гэх зэрэг зүйлүүдтэй холбоотой, тэд ихэнхдээ амьдралын нөхцөл боломжтой айлын хүүхдүүд байдаг. ” гэсэн яриан үнэхээр сэтгэл зовоосон асуудал байна.

Үүний шалтгаан юунд байна вэ?
            Үүнд хариу өгөхийн тулд генетикийн, физиологийн  болон нийгэм сэтгэл зүйн талын хүчин зүйлүүдийг  авч үзэх шаардлагатай. Энд зөвхөн нийгэм, сэтгэл зүйн шалтгааныг дурьдахыг хүсэж байна.  Үүнд:
§  Хүүхэдтэйгээ байнга харилцахгүй байдал
§  Хамтарч тоглохгүй байх
§  Дүүтэй болоход үл тоох, анхаарал тавихгүй байх
§  Байнга айдас түгшүүрт автуулах
§  Удаан хугацаагаар телевизор үзүүлэх
§  Гар утас, Ipad-ний хэрэглээг хянадаггүй
§  Хүүхдээ загнах
§  Хүүхдийн асуусан асуултад хариулахгүй байх
§  Хоёр хэлний соёлын хамааралтай байх  зэрэг нь өнөөгийн нийгэм сэтгэл зүйг үндсэн шалтгаанууд болж байна.  
          Нэгэнт ийм байдалд орсон хүүхдээ  эцэг эхчүүд манай хүүхэд ярьдаггүй гэсэн ойлголт багш нарт өгөхөд хүрдэг.
Энэ байдал хүүхдийн хөгжилд ямар хор хөнөөл учруулдаг вэ?
1 1.Оюуны хөгжил нь удаашралд орно. Энэ нь
·         Ярихгүй байдал
·         Авиа үсэг сольж дуудах, буруу дуудах эсвэл орхиж хэлэх
·         Ярихдаа гацах
·         Үсгээ тогтоохгүй
·         Бичих чадвар тааруу
·         Сэтгэх нь удаан
·         Анхаарал нь саринамтгай
·         Төсөөлөх, дүрслэх тааруу зэрэг шинжүүдээр илэрнэ.
2  2.Хүүхдийн нийгмийн чадамж, бие хүний чанарууд төлөвших энэ үед доголдол гарч эхэлнэ.
·         Аймхай бүрэг болох
·         Өөрийгөө ойлгуулах, илэрхийлэх чадваргүй болох
·         Хэн нэгнээс юм нуух хандлага бий болох
·         Уйлах, уурлах зэрэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд илрэх
·         Тоглох дур хүсэлгүй болох
·         Ганцаараа байх хүсэл төрөх
·         Харилцаанд хариу үйлдэл үзүүлэхгүй байх
·         Хэнэггүй мэтийн дүр үзүүлэх (гөлгөр болох)
3  3.Эрүүл мэндийн хувьд
·         Биеийн эсэргүйцэл сул, өвчлөмтгий болох
·         Махан хоолонд дургүй болох
·         Стресст өртөх
·         Унтамхай, эсвэл нойргүйдэх хэт орой унтах
·         Хөдөлгөөн удаашрах удаан суух байдал илрэх
·         Хөдөлгөөний эвсэл уян хатан чанар алдагдах
·         Ялангуяа гар хурууны хөдөлгөөний чиглэл, зохицуулалт алдагдах  зэрэг өөрчлөлтүүд ажиглагддаг. Энэ байдал мөн л хүүхэд дахиад сургуулийн орчинд бусдаасаа хоцрогдоход хүрдэг.
            “Ярьдаггүй” гэсэн тодотголтой эдгээр хүүхэдтэй бага ангийн багш нар хэрхэн яаж  ажиллах талаарх арга зүйн мэдлэг хомс байдаг нь ажиглагддаг. Ийм хүүхдүүдэд  ганцаарчилсан тусгай хөтөлбөртэй сургалт явуулах шаардлагатай байдаг.
            Энэ талаар багш нарт мэргэжлийн чадвар эзэмшүүлэх арга зүйн сургалт зохион байгуулагдаж одоогоор  цэцэрлэгийн багш нар хамрагдан уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
            “Гар бол хүүхдийн хоёр дах тархи” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс гарын дасгал түүний төрөл хийх, хийлгэх арга аргачлал гээд олон сонирхолтой арга зүйг багш энэ сургалтаар эзэмших юм. Хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ч гарын хөдөлгөөн дасгал чухал нөлөө үзүүлдэг ажээ.

Сургалтад хамрагдахыг хүсвэл 99285211, 99160015 утсаар хандана уу. Тусгай зөвшөөрөлтэй сертификатын сургалт болно.  

             



             



2 comments: