1/25/17

Аянд идэвхтэй оролцсон багш нартаа баярлалаа


Шинэ санаа санаачлагыг дэмжин дэлгэрүүлье! уриан дор “1000 төгрөгийн үнэ цэнэ” сарын аян зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аянд идэвхтэй оролцсон БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН сумын Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит Цагаан далай сургуулийн бага ангийн багш нарт талархал илэрхийлье.  
Энэхүү аяны хүрээнд бий болсон хуримтлал "Холбооны сан” байгуулах үндсийг тавих бөгөөд энэхүү хуримтлал нь багш таныг хөгжихөд болон шагналын хуримтлал бий болоход хувь нэмрээ оруулах болно.   
Энэхүү аянд Багш нарыг идэвхтэй оролцохыг уриалж байна. 
“Бид өөрсдийнхөө төлөө” уриан доор нэгдэж хамтарч ажиллахыг урьж байна. 
 "Шилдэг зөвлөгөө" уралдаанд амжилттай оролцоорой.

ХОЛБООНЫ ДАНС: Төрийн банк: 109500059813 (Бага ангийн багш нарын хөгжил холбоо)
(Овог нэр, сургуулиа тодорхой бичнэ үү. )


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО

1/21/17

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Манай холбооноос 2016 онд шилдэг эсээний уралдаан зарлаж багш нар маань амжилттай оролцсон юм. Энэ удаад  "Сурган хүмүүжүүлэх шилдэг зөвлөгөө"-ны уралдааныг багш нарын ур чадварыг таниулах, сурган хүмүүжүүлэх шинэ арга, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор зарлаж байна. 
Зөвлөгөө нь товч тодорхой оновчтой, хүүхэд хэрэгжүүлж болохоор байх нь чухал. 

Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө бол хүүхдийн нас, сэтгэц, хувийн онцогийг харгалзан  тэдний суралцах, харилцах болон  зан үйлийн талаар тодорхой мэдлэг, арга барилтай болоход дэмжлэг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд гарч буй доголдол зөрчлийг засаж залруулах ажлын нэг хэлбэр юм.  

Бага ангийн багш нарын дунд зарлаж буй “Шилдэг зөвлөгөө”
уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Бага ангийн багш нарын мэргэжлийн ур чадварыг таниулах, сурган хүмүүжүүлэх шинэ санааг дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа болно.
Сэдэв, агуулга
·         Хүмүүжил (харилцаа, хандлага, дадал хэвшил, зуршил, нөхөрлөл, зан чанар...)
·         Сурах арга барил (унших, бичих, ярих, сонсох...)
      Гэрийн даалгавар г.м. 

Уралдааны шалгуур
ü  Зөвлөгөөний сэдэв, агуулгын хоорондын уялдаа холбоо
ü  Орчин үеийн онолын үзэл баримтлалд нийцсэн байдал
ü  Ур чадвар, шинэ санааг гаргасан байдал
ü  Оновчтой, ойлгомжтой байдал

Зөвлөгөөнд тавигдах шаардлага:

·  Мэргэжлийн үг хэллэг, сэтгэлгээгээр бичигдсэн байх
·  Үг үсгийн болон утга, найруулгын алдаагүй байх.
·  Үгийн тоо хязгаарлахгүй, аль болох тодорхой байх
·  Формат: Үсэг хоорондын зай 1.0,  үсгийн фонд Аrial 12
·  Өөрийн овог нэр холбогдох утас, ажилладаг сургуулиа дэлгэрэнгүй, тодорхой  бичнэ.

Зөвлөгөөний шалгаруулалт:
1-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
2-р байр  нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
3-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.  

Уралдааны бүтээлийг 2017 оны 04 сарын 25-ныг дуустал  babhh.info@gmail.com хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас: 99285211


1/20/17

Зөвлөгөө

Багшийн ур бухимдал шавынхаа урам зоригийг
 байнга мохоож байдаг.

Сурагчдад  багш нарын хамгийн таалагддаггүй зан төлөвийн шинж чанар бол уур уцаартай байх  явдал байдаг гэдгийг олон судлагаанаас  бид олж харсан билээ.
Яагаад уурлаж бухимддаг вэ?
Уур, бухимдал нь өөр хоорондоо холимог, харилцан зөрөлдсөн мэдрэмжүүдийг  агуулдаг бөгөөд бидэнд өөрсдийгөө бусдын зүгээс үгүйсгэсэн, гомдсон байдлыг мэдрэхэд илэрдэг хариу үйлчлэлүүдээс бүрддэг. Эдгээр хариу үйлчлэлүүд нь бидний биед, бидний харьцаанд мөн бидний бодолд орж, хор хөнөөл учруулдаг билээ.
Болж буй үйл явдлуудад үзүүлэх хариу үйлдэл нь бидэнд өөрийгөө таних боломж олгодог. Бага сага юмыг хэт дэвэргэж юм болгонд заавал хариу барьж, тооцоо хийж байгаа бол та зан харьцаагаа анхаарах цаг болжээ. Хүн болгон уурлаж бухимддаг нь сэтгэл зүйн нэг зүй тогтол.  Гэхдээ  хэн нэгэнд зохист байдлаар, зөв хэмжээгээр, цагаа олж , тодорхой шалтгаанаар, уурлах гэдэг хялбар байдаггүй. Уурын илрэх хэлбэрүүд янз янз байдгийг бид амьдралаас харж байдаг, түүнийг ч мэддэг шүү дээ.
Уур хүрдэг үе шатууд :
• Өөрт таагүй юм тохиолдоход "уурын үр соёолж" эхэлдэг,
• Өөрийгөө хянах
чадваргүй болно.
• Таны хяналтаас гарсан уур тан
д сөрөг нөлөө үзүүлдэг.
            Гэхдээ уурыг зөв удирдаж эерэг энергий болон хувиргах чадвартай байх хэрэгтэй. Ууртай үедээ дуугаа хурааж, биеэ барь. Энэ нь магадгүй өөрийгөө таних  нь өөрийгөө олж харах, бодох эрэгцүүлэх нэг алхам болно. Бачуурал бол бухимдлын эхний алхам юм.
            Бухимдал, оюун санаанд ч сөргөөр нөлөөлж, анхаарал сарниулах, үр бүтээл багасах, нойргүйдэх, цагийн хуваарь алдагдах улмаар анхаарал сарних болно.
Бухимдал нь хүн бүрт байдаг сэтгэлзүйн нэг илрэл, гэвч түүнийг зохицуулж чадвал:  
·         Хүүхдийн энергийг нэмэгдүүлнэ.
·         Үл ойлголцлыг шийдэхэд нөлөөлнө.
·         Хүүхдийг ухаарах бодоход хүргэнэ.
·         Шинэ санаа өгнө.
·         Аюулын эсрэг анхааралтай байхад хүргэнэ.
Харин багшийн  зөв зохицуулаагүй уур, бухимдал  муу үр дүнд хүргэдэг. Тухайлбал:
  • Хүүхдийн сурах үйл ажиллагааг  бэрхшээлтэй болгодог
  •  Хүүхдийн бодол санааны  орчинг мөн хяналтыг саринуулдаг.
  • Багш суралцагчын  харьцааг муутгаж, эвддэг.
  • Аль алинд нь сэтгэлийн зовиур, шаналгаатай байдаг.
  • Хүүхдийн болоод өөрийн эрүүл мэндэд хортой.
  • Сэтгэл санааны хямралд оруулдаг.
  • Хүүхдийн хүсэл зориг, урмыг мохоодог
  • Бусдыг үзэн ядах мэдрэмж бий болгодог гээд олон сөрөг талуудыг нэрлэж болно.  
Иймд багш уурлахгүй байх, уур бухимдалаа барьж, удирдаж сурах нь чухал.
Багш уур бухимдалд өртөхгүйн тулд:
  1. Хүүхдийг байгаа байдлаар нь хүлээцтэй хүртэн хүлээн авах, дараа нь асуудалдаа ухаалгаар хандах
  2. Тэвчээртэй байх
  3. Тайван байхыг хичээх
  4. Тогтвортой хандлагатай байх эелдэг найрсаг байх нь чухал.
  5. Өөрийгөө  эзэмдэж чаддаг байх
  6. Хошигнох, дохих, зангах гээд олон уран аргуудыг эзэмших, хэрэглэх
  7. Буулт хийж сурах, уучлалт гуйж чаддаг байх
  8. Хүүхэдтэй эвгүй харилцахаас ямагт зайлсхийх
  9. Эелдэг байх нь уурлахгүй байхын гол шалтгаан болдог гэдгийг байнга санаж явах нь чухал.




Шинэ номын танилцуулга

Бага ангийн бүтээлч багш нарын зохиосон толь бичигтэй танилцана уу. Толь бичигтэй  ажиллах чадвар уншихуйн нэг чухал чадвар юм. Толь бичиг бол уншиж ойлгох чадварыг сайжруулахад, чадварлаг уншигч болохын нэг алхам.
Цаашид дунд болон ахлах ангийнханд зориулсан дараагийн цувралууд гарах тул оролцох саналтай багш нар байвал хамтран ажиллах саналаа ирүүлж болох юм байна шүү.
Багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.