1/20/17

Зөвлөгөө

Багшийн ур бухимдал шавынхаа урам зоригийг
 байнга мохоож байдаг.

Сурагчдад  багш нарын хамгийн таалагддаггүй зан төлөвийн шинж чанар бол уур уцаартай байх  явдал байдаг гэдгийг олон судлагаанаас  бид олж харсан билээ.
Яагаад уурлаж бухимддаг вэ?
Уур, бухимдал нь өөр хоорондоо холимог, харилцан зөрөлдсөн мэдрэмжүүдийг  агуулдаг бөгөөд бидэнд өөрсдийгөө бусдын зүгээс үгүйсгэсэн, гомдсон байдлыг мэдрэхэд илэрдэг хариу үйлчлэлүүдээс бүрддэг. Эдгээр хариу үйлчлэлүүд нь бидний биед, бидний харьцаанд мөн бидний бодолд орж, хор хөнөөл учруулдаг билээ.
Болж буй үйл явдлуудад үзүүлэх хариу үйлдэл нь бидэнд өөрийгөө таних боломж олгодог. Бага сага юмыг хэт дэвэргэж юм болгонд заавал хариу барьж, тооцоо хийж байгаа бол та зан харьцаагаа анхаарах цаг болжээ. Хүн болгон уурлаж бухимддаг нь сэтгэл зүйн нэг зүй тогтол.  Гэхдээ  хэн нэгэнд зохист байдлаар, зөв хэмжээгээр, цагаа олж , тодорхой шалтгаанаар, уурлах гэдэг хялбар байдаггүй. Уурын илрэх хэлбэрүүд янз янз байдгийг бид амьдралаас харж байдаг, түүнийг ч мэддэг шүү дээ.
Уур хүрдэг үе шатууд :
• Өөрт таагүй юм тохиолдоход "уурын үр соёолж" эхэлдэг,
• Өөрийгөө хянах
чадваргүй болно.
• Таны хяналтаас гарсан уур тан
д сөрөг нөлөө үзүүлдэг.
            Гэхдээ уурыг зөв удирдаж эерэг энергий болон хувиргах чадвартай байх хэрэгтэй. Ууртай үедээ дуугаа хурааж, биеэ барь. Энэ нь магадгүй өөрийгөө таних  нь өөрийгөө олж харах, бодох эрэгцүүлэх нэг алхам болно. Бачуурал бол бухимдлын эхний алхам юм.
            Бухимдал, оюун санаанд ч сөргөөр нөлөөлж, анхаарал сарниулах, үр бүтээл багасах, нойргүйдэх, цагийн хуваарь алдагдах улмаар анхаарал сарних болно.
Бухимдал нь хүн бүрт байдаг сэтгэлзүйн нэг илрэл, гэвч түүнийг зохицуулж чадвал:  
·         Хүүхдийн энергийг нэмэгдүүлнэ.
·         Үл ойлголцлыг шийдэхэд нөлөөлнө.
·         Хүүхдийг ухаарах бодоход хүргэнэ.
·         Шинэ санаа өгнө.
·         Аюулын эсрэг анхааралтай байхад хүргэнэ.
Харин багшийн  зөв зохицуулаагүй уур, бухимдал  муу үр дүнд хүргэдэг. Тухайлбал:
  • Хүүхдийн сурах үйл ажиллагааг  бэрхшээлтэй болгодог
  •  Хүүхдийн бодол санааны  орчинг мөн хяналтыг саринуулдаг.
  • Багш суралцагчын  харьцааг муутгаж, эвддэг.
  • Аль алинд нь сэтгэлийн зовиур, шаналгаатай байдаг.
  • Хүүхдийн болоод өөрийн эрүүл мэндэд хортой.
  • Сэтгэл санааны хямралд оруулдаг.
  • Хүүхдийн хүсэл зориг, урмыг мохоодог
  • Бусдыг үзэн ядах мэдрэмж бий болгодог гээд олон сөрөг талуудыг нэрлэж болно.  
Иймд багш уурлахгүй байх, уур бухимдалаа барьж, удирдаж сурах нь чухал.
Багш уур бухимдалд өртөхгүйн тулд:
  1. Хүүхдийг байгаа байдлаар нь хүлээцтэй хүртэн хүлээн авах, дараа нь асуудалдаа ухаалгаар хандах
  2. Тэвчээртэй байх
  3. Тайван байхыг хичээх
  4. Тогтвортой хандлагатай байх эелдэг найрсаг байх нь чухал.
  5. Өөрийгөө  эзэмдэж чаддаг байх
  6. Хошигнох, дохих, зангах гээд олон уран аргуудыг эзэмших, хэрэглэх
  7. Буулт хийж сурах, уучлалт гуйж чаддаг байх
  8. Хүүхэдтэй эвгүй харилцахаас ямагт зайлсхийх
  9. Эелдэг байх нь уурлахгүй байхын гол шалтгаан болдог гэдгийг байнга санаж явах нь чухал.




0 Сэтгэгдэл:

Post a Comment