Манай холбооноос 2016 онд шилдэг эсээний уралдаан зарлаж багш нар маань амжилттай оролцсон юм. Энэ удаад "Сурган хүмүүжүүлэх шилдэг зөвлөгөө"-ны уралдааныг багш нарын ур чадварыг таниулах, сурган хүмүүжүүлэх шинэ арга, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор зарлаж байна.
Зөвлөгөө нь товч тодорхой оновчтой, хүүхэд хэрэгжүүлж болохоор байх нь чухал.
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө бол хүүхдийн нас, сэтгэц, хувийн онцогийг харгалзан тэдний суралцах, харилцах болон зан үйлийн талаар тодорхой мэдлэг, арга барилтай болоход дэмжлэг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд гарч буй доголдол зөрчлийг засаж залруулах ажлын нэг хэлбэр юм.
Бага ангийн багш нарын дунд зарлаж буй “Шилдэг зөвлөгөө”
уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Бага
ангийн багш нарын мэргэжлийн ур чадварыг таниулах, сурган хүмүүжүүлэх шинэ
санааг дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа болно.
Сэдэв, агуулга
·
Хүмүүжил (харилцаа, хандлага, дадал хэвшил, зуршил, нөхөрлөл, зан
чанар...)
·
Сурах арга
барил (унших, бичих,
ярих, сонсох...)
Гэрийн даалгавар г.м.
Уралдааны шалгуур
ü Зөвлөгөөний сэдэв, агуулгын хоорондын
уялдаа холбоо
ü Орчин үеийн онолын үзэл
баримтлалд нийцсэн байдал
ü Ур чадвар, шинэ санааг гаргасан
байдал
ü Оновчтой, ойлгомжтой байдал
Зөвлөгөөнд тавигдах шаардлага:
·
Мэргэжлийн үг
хэллэг, сэтгэлгээгээр бичигдсэн байх
·
Үг үсгийн болон утга, найруулгын алдаагүй байх.
·
Үгийн тоо хязгаарлахгүй,
аль болох тодорхой байх
·
Формат: Үсэг
хоорондын зай 1.0, үсгийн фонд Аrial 12
·
Өөрийн овог нэр холбогдох утас, ажилладаг сургуулиа дэлгэрэнгүй, тодорхой бичнэ.
Зөвлөгөөний шалгаруулалт:
1-р байр нэг- Өргөмжлөл үнэ бүхий зүйл
2-р байр нэг-
Өргөмжлөл үнэ бүхий зүйл
3-р байр нэг- Өргөмжлөл
үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.
Холбоо барих
утас: 99285211
0 Сэтгэгдэл:
Post a Comment