Хүүхэд залуучуудын хөгжил төлөвшлийн асуудал
өнөөдрийн нийгмийн нэг тулгамдсан асуудал байгаа. Энэ талаар таны бодол юу вэ?
Улс орны
хөгжлийн ирээдүй хүүхэд залуучуудын хөгжил, төлөвшилтэй яах аргагүй холбоотой.
Хүүхдийн хөгжлийг бага балчир наснаас нь шинжлэх ухааны үндэстэйгээр хөтлөх,
удирдах шаардлагатай байдаг. Бага насанд
нь хүүхдэд бий болсон дадал хэвшлүүд
насан туршийн дадал хэвшил болон тогтдог гэж эрдэмтэн, судлаач нар үздэг.
Ялангуяа 5-6 нас хүртэлх хүүхдийн хувьд бол
бүр онцгой. Яагаад гэвэл тэд хүн болохын, бас ертөнцийг танин мэдэхийн их хүсэл
тэмүүлэл, сонирхол бий болох, өөрийнхөө “би”-г мэдэрдэг, бусадтай хамтрах,
хуваалцах гэсэн дотоод мэдрэмж төлөвших хөгжлийн зүй тогтол бүхий өвөрмөц үе
дээрээ явж буй бяцхан хүн юм
Манай ардын сурган хүмүүжүүлэх ухаанд “Уйлж
хүн болдог, майлж мал болдог” “Хайр нь
дотроо, хал нь гаднаа” ч гэдэг юм уу ийм сэтгэлгээ хандлага байсаар ирсэн.
Гэтэл өнөөдрийн сэтгэлгээ, хандлагад энэ бүхэн тэр болгон нийцэхгүй болжээ. Өнөөгийн
хүүхдийн хөгжлийн байдал, хурдац өмнөх үеэсээ харьцангуй өөр болсон шүү дээ.
Эцэг эх биднээс урмын сайхан үгсийг, зөв, сайн хандлагыг хүүхдүүд маань маш
ихээр хүсэн хүлээж байна. Тэд бусдаар
заалгаж биш өөрөө мэдэрч сурах зүй тогтолоор төлөвшиж, хөгжих хандлагатай
болсоныг эцэг, эх ялангуяа багш нар маань мэдэрч байгаа. Гагцхүү тэдний хөгжиж
төлөвшихөд нь ямар дэмжлэг үзүүлэх вэ?, яаж туслах вэ? гэдэг асуудал их чухал
байна. Танай сургууль Цэцэрлэгийн болон бага ангийн багш нарыг бэлтгэн гаргадаг сургууль. Хүүхдийн хөгжлийн асуудлыг нилээд нарийн авч үздэг нь мэдээж. Та хичээлийнхээ тухай товчхон танилцуулна уу?
Миний хичээлийн зорилго багшлахуйн ухааны ерөнхий
арга барилыг эзэмшихэд нь тусалдаг багшийн мэргэжлийн суурь хичээл. Энэ
хичээлээр багш хүн өөрөө хэн байх вэ? Хүүхэд гэж хэн бэ? тэдний хөгжлийг
шинжлэх ухааны үндэстэйгээр яаж хөтлөн жолоодох вэ? гэдгийг л хамтран судалдаг
юм. Хүүхдийн насны үечлэлээр нь тэдний төлөвшлийн онцлог, тэдэнтэй ажиллах
ерөнхий арга барилын талаар оюутнууд маань өөрийн гэсэн ойлголт, үзэл
хандлагатай болдог.
Багш хүний эрхэмлэх чухал зүйлд юу юу багтдаг вэ?
Багш хүний эрхэмлэх чухал зүйлд юу юу багтдаг вэ?
Багш хүний эрхэмлэх зүйл олон олон. Бусад
мэргэжлээс их ялгаатай хүнээс чин сэтгэл, бүтээлч чанар, чадварууд, зан
төлөвийн сайн чанар, сайхан харилцаа хандлага гээд харьцангуй өвөрмөц, онцгой
шаардлага тавигдана. Арга ч үгүй “Бид хүнээр хүн хийх ухааны хүмүүс” шүү дээ.
Бүр чухал зүйлд нэгдүгээрт энэрэнгүй, хүнэлэг сайхан сэтгэл юм. Хүүхдийг хүний
ёсоор үзэх, хайрлах энэрэх, үнэнч бас шударга байдал их чухал. Ийм багш
хүүхдийг баян чинээгээр нь амжилтгүй сурдаг сурдаггүйгээр нь бас бус зүйлээр ялгаварлаж
чадахгүй. Ийм хандлага манайд одоо байсаар л байна. Энэ байдал надад огтхон ч
таалагддаггүй.
Ялангуяа цэцэрлэгийн, бага ангийн багш нар
хүүхдэд эцэг эх шиг нь байх хэрэгтэй гэж би боддог. Хүүхдүүдийн толгойд
эргэлддэг нэг зүйл нь бага ангийн хүүхдийн хувьд “Багш надад сайн болов уу гэж”
харин “өсвөр насныхан багш миний талаар юу гэж боддог бол” гэсэн бодол байдаг.
Үүнд багш эргэлзэлгүй ямар нэгэн байдлаар хариулт өгч, илэрхийлж чаддаг байвал
их сайн багш. Тухайлбал багш ширээний дундуур явж байхдаа бага ангийн хүүхдийн
толгойг илээд л өнгөрөхөд ер бусын баяр хөөр, мэтгэл хангалуун байдал, урам
зоригийг бэлэглэж байдаг. Би бага ангийн багшаар 2 жил ажиллахдаа анх үүнийг
мэдэрч байсан юм. Одоо оюутнууддаа байнга үүнийг ярьдаг. Багшийн мэргэжлийн нэг
онцлогт төлөвшил муутай, ааш зан муутай багш энэ мэргэжилд тохирохгүй гэж
байдаг юм шүү дээ.
Хоёрдугаарт багш хүн их мэдрэмжтэй байх хэрэгтэй байдаг. Ингэж ч үздэг. Биднийг
урлагийн хүмүүсээ ч илүү мэдрэмж байх хэрэгтэйг Урлаг судлаач алдарт
К.С.Станславский тэмдэглэсэн байдаг. Хүүхдүүдийн маань нүд, хөдөлгөөн байр
байдал багш бидэнд их зүйлийг өгүүлдэг Үүнийг л хамгийн түрүүнд хүртэж,
мэдэрдэг, ойлгодог байх их чухал. Тэгээд л тэдэнд туслах, нөлөөлөх арга
барилаар тэдэнтэй ажиллана гэсэн үг.
Гуравдугаарт
үлгэр дууриалал үзүүлэх
чадвар юм. Багш сайн хүн байхын, сайхан харилцахын хамтран ажиллахын ухааныг,
мэргэжлийн мэдлэг, чадвараа хүүхдийн өмнө харуулж чаддаг, түүний амьдралын хэв
маяг болсон байх нь их чухал зүйл. Багш хүний үйл үйлдэл хүүхдийн байнгийн
хараа хяналтан дор хэрэгжиж байдгийг багш бид цаг үргэлж санаж ажиллах
хэрэгтэй байх.
Тэгэхээр багш болохын тулд эхлээд сайн хүн болж төлөвших хэрэгтэй юм байна. Энэ талаар танай сургуулийн сургалт, үйл жиллагаанд туссан ямар зүйлүүд байдаг вэ?
Тэгэхээр багш болохын тулд эхлээд сайн хүн болж төлөвших хэрэгтэй юм байна. Энэ талаар танай сургуулийн сургалт, үйл жиллагаанд туссан ямар зүйлүүд байдаг вэ?
Манай сургууль байгуулагдаад 20 жил болж
байна. 2000 гаруй багшийг бэлтгэн гаргасан. Тэдний маань зарим нь их амжилттай
ажллаж байна. Энэ хугацаанд сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх талаар
нилээд анхаарч ажиллаж ирсэн. 3 жилийн өмнөөс “Хүн байх ухаан” гэсэн хичээл орж
эхэлсэн. Энэ хичээл үнэхээр оюутны сонирхол, бас хэрэгцээ шаардлагад нийцсэн
хичээл гэж бид үзсэн. Хичээлийн дууссаны дараах оюутны сэтгэгдлүүдээс үзвэл:
“Би энэ хичээл дотор амьдарсан ”
“Энэ хичээл зөвхөн надад зориулагдсан юм шиг
санагддаг”
“Надад хүнд хэцүү үед энэ хичээл тусалдаг
байсан”
“Би хичээл орох бүрд ер бусын урам
зоригтой, эрч хүчтэй болдог байлаа” гэж бичицгээдэг юм. Багш хүн бол өөрөө их ухаалаг,
сайн хүн хэрэгтэй гэж би боддог. Ийм болоход нь тодорхой хэмжээгээр ухаарал,
бодол, хандлага бий болоход нь нөлөөлдөг.
Онолын мэдлэгээс гадна ажилд хандах хандлага, нийгэм хамт олноо ойлгож өөрийн гэсэн хандлага, үзэл бодолтой байхыг өнөөдөр илүү чухалчилж байна. Энэ талаар таны бодол юу вэ?
Онолын мэдлэгээс гадна ажилд хандах хандлага, нийгэм хамт олноо ойлгож өөрийн гэсэн хандлага, үзэл бодолтой байхыг өнөөдөр илүү чухалчилж байна. Энэ талаар таны бодол юу вэ?
Хүний хандлага төлөвших гэдэг их нарийн төвөгтэй
зүйл. 1990-ээд оноос боловсролын шинэчлэл хийж эхэлсэн үеэс багш бидний
хандлага өнөөг хүртэл тийм ч бүрэн өөрчлөгдөөгүй л байна шүү дээ. Үүнийг бид
хүүхдээсээ л олж харж байна. Тэдний үзэл бодолд үл нийцэх үзэл хандлага багш
биднээс гарсаар л байгаа нь сургуулийн амьдралд харагдаж байна. Оюутнуудыг бид “Хүүхдээ
сайн ойлгодог” “Хүүхдүүдтэйгээ хамтарч сайн ажилладаг, би чиний сайн туслагч
хамтрагч гэдгээ ойлгуулж чаддаг” “Хүүхдүүддээ айдас түгшүүр төрүүлдэггүй” багш
болоосой, байгаасай л гэж их хүсдэг, ийм хандлагаар ч тэдэнтэй ажилладаг. Ийм л
багш хамт олон дотроо, хүмүүсийн дунд өөрийгөө илэрхийлж, зохицуулж амьдарч
чадна.
Орчин үеийн сургалтын хандлага, арга барил их өөрчлөгдөж байх шиг байдгийн. Иймээс сургахын мөн чанар, утга учир ч өөрчлөгдөх нь мэдээж.
Орчин үеийн сургалтын хандлага, арга барил их өөрчлөгдөж байх шиг байдгийн. Иймээс сургахын мөн чанар, утга учир ч өөрчлөгдөх нь мэдээж.
Өмнөх хандлагаа бид зайлшгүй өөрчлөх хэрэгтэй
болсоныг бүх шатны сургууль багш нар мэдэрч байгаа, өөрчилж байгаа. Өмнө нь зөвхөн мэдлэг эзэмшүүлэх нь чухал
гэсэн хандлага байр сууринаас бид сургалтад ханддаг арга зүйгээ ч үүнд
чиглүүлдэг байсан бол өнөөдөр хүүхдийг
сурахын арга ухаан (сурах
арга барилд)-д сургах нь өнөөгийн
сургалтын мөн чанар юм. Мэдлэгт суурилсан чадвар, хандлага төлөвшихөд сургалтаа
чиглүүлж байна.
Багш яаж заах вэ? хүүхэд юу сурах вэ?
гэсэн хандлага, “Хүүхэд яаж сурдаг вэ? Багш яаж ажиллуулах вэ? гэсэн хандлагаар
өөрчлөгдлөө. Багш хичээл дээр зааж, өөрөө тайлбарлахаас илүү хүүхдийг
ажиллуулах арга зүйг боловсруулж байна. Хүүхэд яаж бодож сэтгэдэгийг, яаж
ярьдагийг, уншдагийг, бичдэгийг, сурчихвал хүнд ч бай хөнгөн ч бай материал
дээр ажиллаж чадна шүү дээ.
Сурган хүмүүжүүлэгч хүний хувьд эцэг эхийн талаар та юу хэлэх вэ?
Сурган хүмүүжүүлэгч хүний хувьд эцэг эхийн талаар та юу хэлэх вэ?
Эцэг эхчүүдэд хүүхдийн талаарх мэдлэг дутаад байг
юм шиг санагддаг. Зарим тохиолдолд буруу харилцаад байгаа байдал их харагддаг.
Хүүхэд бүрийн хөгжилд нөлөөлөх голлох үйл ажиллагаа гэж байна. Тухайлбал: Өсвөр
насныханы хувьд харилцах үйл ажиллагаа их чухал байх жишээтэй. Тэдэнтэй нөхөр мэт ойр, дотно харилцах нь тэдний хөгжил
төлөвшилд түлхэц болдог, сайн нөлөө
үзүүлдэг гээд олон зүйл бий.
Та өөрийнхөө тухай товчхон ярихгүй юу?
Та өөрийнхөө тухай товчхон ярихгүй юу?
Миний уугуул нутаг Увс аймгийн Өлгий сум. Ам бүл
5-уулаа. Нөхөр маань бас багш, хүнийхээ хувьд сайн, их ухаалаг хүн. Би Багшийн сургууль, Эрхүүгийн Багшийн дээд
сургууль төгссөн. Хөгжим, урлаг, театрт дуртай. Мэргэжилдээ л их хайртай даа.