Энэ хичээлийн жилд 2014-2024 он хүртэлх боловсролын хөгжлийн
зорилгод дараах үе
шатыг тодорхойлжээ. Үүнд:
- Сургуулийн өмнөх боловсролыг хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар,бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе
- Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе
- Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе
- Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе
- Мэргэжлийн болон дээд боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе гэжээ.
Иймээс манай холбоо нь “Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг
бүрдүүлэн бүтээлч,
сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе” шатны боловсрол эзэмшихэд нь бага ангийн багш нарт юуны өмнө бага ангийн
сурагчид сурах ямар арга барил эзэмших, үүнийг эзэмшихэд нь багш хэрхэн ажиллах
талаар онолын болоод арга зүйн хувьд мэргэжлийн туслалцаа дэмжлэгийг үзүүлэх
болно.