Уучлал
гэдэг бол хамгийн том хүндлэл. Бусдыг уучилж сурах нь чиний өөрөө
өөртөө хийж байгаа хамгийн сайн зүйл юм. Уучлал нь хорсол, бардамнал, өс
хонзон, уур хилэн, үзэн ядалтын даланг сэтэлдэг юм. Та бусдыг
уучилснаар өөртөө болон бусдад аз жаргал бэлэглэдэг.
Дунд
сургуулийн нэгэн багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүссэн юм. Энэ туршилт нь “амьдралын” гэсэн тодотголтой
байсан нь хүүхдүүдийн сонирохолыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй
зөвшөөрлөө.
Багш нь дараагийн өдөр хүүхэд ус
бүрийг 5кг төмс, гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийгаа ойлгоогүй
ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гяргар уутнууд бэлэн
болсон байв. Багш тэдэнд “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй
хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн
хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад
заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө
хийж дууссаны дараа багш нь “Одоо та нар тортой төмсөө хаа явсан газраа авч
явна шүү, унтахдаа орныхоо хажууд тавь , автобусанд суухдаа ч, дэлгүүр явахдаа
ч, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ ч хүртэл авчраарай” гэж хэлэв.
Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв.7 хоног
өнгөрч тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л “Багшаа ийм хүнд
ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би
залхаж байна” гэх зэрэг нилээдгүй үргэлжилсэн
их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж: “Аливаа хүнийг уучлахгүй
байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг” юм гэдгийг тэ нар ойлгосон гэж бодож
байна. Ингэснээр бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. “Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг чиний өөрөө өөртөө хийж байгаа
хамгийн сайн үйл юм” гэж хэллээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment