11/16/14

Хүүхдийг яриулж сургах 3 нууц.

Ярих нь сурах арга барилын нэг. Хүүхдийг эх хэлээрээ зөв сайхан ярьж сурахад багшийн арга барил, нөлөө их чухал. Хүүхдийн ярьж чадахгүй байгаа  нь дараах шалтгаануудтай холбоотой байна.


Багшаас үүдэлтэй шалтгаан:
  • Багш хүүхдийн яриаг таслах 
  • Асуултыг тодорхой ойлгомжгүй тавих
  • Ярих нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй байх. 
  • Эргэцүүлэл хийлгэхгүй байх
  • Тэднийг сайн сонсохгүй байх 
  • Тэдэнтэй санаа бодлоо хуваалцахгүй байх
  • Хүүхдүүд бие биенээ сонсох боломжийг олгохгүй байх
Хүүхэдтэй холбоотой шалтгаан:
  •  Айх эмээх зэрэг нүүр хагараагүй байдал
  • Сонирхолгүй байдал
  • Асуулт ойлгомжгүй байх
  • Ярих зүйлээ мэдэхгүй, ойлгоогүй байх
  • Бусадтай харилцаж сураагүй байдал гол шалтгаанууд болдог.
Хүүхдийг яриулж сургах чухал 3 нууц.
  1. Багш хүүхдийн сайн сонсогч нь байх. Хүүхдийг ярьж байгаа үед сонсож байгаагаа мэдрүүлэх, тэдэн рүү харах, харилцах толгой дохих,  зарим зүйлийг дахин давтан хэлэхийг хүсэх гм. Хүүхдийг анхааралтай идэвхтэй сонсох нь ярьж сурах, өөртөө итгэлтэй байхад нь нөлөөлнө.
  2. Хүүхдийг багшийн болон найз нөхдийнхөө яриаг сонсож сургах. Энэ нь хүүхдэд үгийг нөөц бий болгоход чухал нөлөөтэй.
  3. Асуултаар хөтөлж сургах. Багшийн асуулт ойлгомжтой оновчтой бас тодорхой байх шаардлагатай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment