11/13/14

Зөвлөгөө 1


 “Сурган хүмүүжүүлэх ур чадвар бол багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийх, хүүхдийг хайрлах, тэдэнтэй ажиллахад цаг үргэлж боловсронгуй болж байдаг урлаг” хэмээн үздэг. Багшийн ур чадвар бол хүүхдийн сурч боловсрох үйл ажиллагааг өөрийн гэсэн арга барилаар гүйцэтгэx  түвшин юм.
Багшид  сурган хүмүүжүүлэх ур чадвар төлөвшихөд
-       - тухайн багшийн ерөнхий соёл
-       - мэдлэг, сонирхлын цар хүрээ
-       - мэргэжлийн болоод сэтгэл судлал, СХУ-ны мэдлэгийн төвшин
-     -   ажил амьдралын туршлага
-      -  сурган хүмүүжүүлэх ажилдаа судлаачийн байр сууринаас хандах
-      -  өөрийн ажилдаа шүүмжлэлтэй хандах
-     -   шинийг эрэлхийлэх  шинийг хүлээн авах
-      -  тасралтгүй суралцах чадвар
-     -   тухайн багшийн сурган хүмүүжүүлэх  итгэл үнэмшил
-    -    түүний зарчим, үзэл санаа, ажилдаа өөриймсөг хандах хандлага
-     -   сурган хүмүүжүүлэх бүтээпч сэтгэлгээний төвшин хэр зэрэг хөгжсөн зэрэг нөлөөлнө. Бага ангийн багш  онцгой ур чадвартай байхын шаарддаг. Та бүхэнд цуврал зөвлөгөө хүргэж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment