11/23/14

Монгол хүүхдийн ажигч гярхай чанарын онцлог

Монголчуудын нүүдэлчний соёл уламжлалтай холбоотой  нэг өвөрмөц чанар бол  ажигч гярхай чанар бөгөөд энэ нь юмсыг танин мэдэхэд нөлөөлдөг нэг дотоод хүчин зүйл гэж хэлж болно. Тиймээс ч бидний сэтгэлгээнд “монгол хүний хурц сэргэлэн ухаан, ажигч гярхай чанар” гэсэн ойлголт бий.
Бага ангийн хүүхдийн ажигч, гярхай чанарыг судлах шаардлагатай. Судлахдаа өдөр тутмын сурах үйл ажиллагааны явцад судлах нь илүү бодитой бөгөөд тийм өргөн боломж та бүхэнд байна шүү багш нараа.  Тухайлбал хичээлийн явцад хэрэглэж буй зураг, эх болон бусад төрлийн дасгал даалгаврыг  судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашиглах бүрэн боломжтой.  Өсвөр насны хүүхдийг судалсан энэхүү илтгэлийг сонирхуулъя.




0 Сэтгэгдэл:

Post a Comment