Багш нар аа, бодъё, бүтээцгээе! |
Багш 2-р ангийн зургийн хичээл дээр намрын тухай ярилцав. Дараа нь салхинд хийсэн унаж буй модны навчисыг хүүхдүүдтэйгээ цонхоороо харан ажиглан зогсоно. Болдхүү түүнийг гунигтай харан зогсох ажээ. Хэсэг хугацааны дараа тэд суудалдаа суув. Багш хүүхдүүдэд навч зурах даалгавар өгчээ. Хүүхдүүд шар, ногоон, бас улбар шар навчнуудыг зурцгаажээ. Гэтэл нэг хүү багшаа Болдхүү хар навч зурсан байна тийм навч байдаггүй биз дээ хэмээн багшдаа хашгирах шахам хэлэхэд хүүхдүүд инээлдэв. Багш түүн дээр очин яагаад хар навчис зурснаа найз нартаа ярьж өгөхийг хүсчээ. Хүүхдүүд инээлдсэн болохоор гарах зүрх хүрсэнгүй. Энэ үед багш хүүхдүүдээ Болдхүү рүү анхаарлаа хандуулна уу бас чимээгүй суугаарай гэв. Тэр босон "Би уйлж буй навчийг зурсан юм. Цонхоор тэдний унаж байгааг харахад өрөвдөлтэй байсан" гэв. Хүүхдүүд гайхан "багшаа навч бас уйлдаг юм уу? гэхэд багш тэгэлгүй яахав гээд яриагаа үргэлжлүүлэх гэтэл нэг охин босож тэр амьд яг бид нар шиг тиймээ багшаа гэв.
Эргэцүүлэл-асуулт
- Охины асуултад багш юу гэж хариулах бол? Яриа цаашид хэрхэн өрнөх вэ?
- Хүүхдүүдийн дотоод мэдрэмж, сэтгэгдлийг багш хэрхэн ямар асуултуудаар илрүүлэх вэ?
Өөрийн бүтээлч санаа, арга барил, шийдлийг бичиж бидэнтэй хуваалцаарай.
Багш нараа! Бие биенээсээ суралцацгаая.
post a comment гэсэн дээр бичээд publish дарахад л бидэн рүү илгээгдэнэ.
Багш нараа! Бие биенээсээ суралцацгаая.
post a comment гэсэн дээр бичээд publish дарахад л бидэн рүү илгээгдэнэ.
Сэтгэгдлээ санаагаа бичээд байгаарай.
ReplyDelete