Монголын багш нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ жил Боловсролын салбарын хувьд ялангуяа бага боловсролын хүрээнд өөрчлөлт шинэчлэлийн онцгой жил байлаа. "Бага боловсрол" бол хүний ирээдүйд, хүний хөгжил, хүмүүжил, төлөвшилд, тодруулбал хүүхдийн ирээдүй, амьдралд онцгой байр суурь эзэлдэг.
Багш та эрдэм номд, танин мэдэхүйд шимтэн буй, хүн болохын ухаанд суралцах гэж буй мянга мянган хүүхэд багачууд, өсвөр үеийнхний сурах, хөгжих, төлөвших үйл ажиллагааг удирдах, дэмжих, туслах үүргийг хүлээсэн тэдний хамтран зүтгэгч, хүүхдүүдийн хайртай дотны хамтрагч нь билээ. Та бүхний хүүхдүүдтэй ажиллахдаа ухаан бодол, ур чадвар, хүнлэг хандлага, чин сэтгэл гарган ажиллаж байдагт үргэлж бахархаж, талархаж байдгаа бид илэрхийлж байна.
2015 он та бүхэнд аз жаргал, сайн сайхныг авч ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.
2015 он та бүхэнд аз жаргал, сайн сайхныг авч ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.
0 Сэтгэгдэл:
Post a Comment