4/8/15

Багшийн эрдэм1


Хүүхдийг чин сэтгэлээсээ ойлгодог, хайрладаг. 

Багш хүүхдийг яг эцэг эх шиг нь хайрлаж халамжлахын нэр биш тэдний хамгийн дотны хүн нь байх явдал. Хүүхдийн сэтгэлд хүрэх гэдэг хамгийн хэцүү зүйл. Багшаас эв дүй ухаан, арга барил шаардана. Багш юуны өмнө 
 1. Хүүхдийг танихыг эрмэлзэх. Үүний тулд хүүхдийн сэтгэл санааны байдлыг гаднах шинжээр нь мэдрэх, юу хийж байгааг нь ажиглах, тусламж
шаардлагатай эсэхийг мэдэх, тэднийг сайн сонсох, хүндлэх тэдэнд боломж өгөх байдлаар ажиллахыг эрхэмлэнэ.
 2. Бага ч гэсэн ахиц дэвшлийг нь харж чаддаг, хамгийн гол нь хүүхэд өөрөөрөө бахархах үзлийг төрүүлэх  нь хамгийн чухал. Иймээс багш  хүүхдэд "сайн байлаа" "сайхан санаа" "баяр хүргэе" "би чамд итгэж байсан юм" "" гэсэн үгнүүдийг харамлахгүйгээр хэлдэг байх, харин "буруу байна" "чадсангүй" "биш байна" "би завгүй байна" "дараа больё" г.м үгнүүдийг хэлэхгүй байх дадал зуршилтай болох шаардлагатай.   
 3. "Би шавь нартаа хайртай шүү" "Чиний хамтрагч шүү" гэсэн мэдрэмж төрүүлэх. Үүний тулд биеийн хэлийг ашигладаг байвал их сайн нөлөө үзүүлдэг. Жнь: "баяр хүргэж гар барих" "тэврэх" г.м. Мөн тэдэнтэй элэгсэг дотно харилцах, хичээлийн бус цагаар хүүхдийн сонирхсон зүйлээр сэтгэгдлээ хуваалцаж санаа бодлоо солилцдог байвал хүүхдүүдэд сайхан сэтгэгдэл  төрүүлдэг. 
 4. Би чиний дотны хүн гэсэн сэтгэгдэл төрүүлж чаддаг байх явдал. Ямар бэрхшээл байна вэ? гэдгийг нь асууж ярилцдаг байх нь зөв арга зам. Ямар нэгэн асуултыг хойшлуулахгүй байх хэрэгтэй, Энэ нь багшийн хүүхдэд хандах хандлагын бий болгож надад туслахад бэлэн байдаг гэсэн гэсэн сэтгэгдэл төрүүлж чадна. Хүүхдүүд ээж ааваасаа асууж чаддаггүй хэлж чаддаггүй зарим зүйлийн талаар багахан зөвлөгөө өгч эхлэх нь их үр дүнтэй.
Үргэлжлэл бий.
 Багш та  өөрийн арга барилаа бичиж санал бодлоо солилцоорой.  

0 Сэтгэгдэл:

Post a Comment