Хүүхэд
амжилтгүй сурах гэдэг нь тухайн цаг хугацаанд эзэмших ёстой зүйлээ эзэмшиж
чадахгүйн улмаас нөхдөөсөө хоцрох үүний улмаас сэтгэл санааны хувьд тайван биш
болох, санаа зовинох айдас түгшүүрт
өртөх байдлаар суралцах хэвийн үйл ажиллагаа нь алдагдахыг хэлнэ. Ийм байдал
үүсэх шалтгааныг дараах хүрээнд авч үзье.
Эцэг эхээс үүдэлтэй шалтгаан:
- Хүүхэдтэйгээ ойр дотно биш байх
- Хүүдийнхээ талаар муу мэддэгээс харилцаандаа алдаа гаргах
- Хүүхдийн урмыг хугалах, хүүхдээ урамшуулах, магтах байдлаар дэмжихгүй байх
- Хүүхдийнхээ хичээлийн талаар сонирхдоггүй, ярилцдаггүй
- Хүүхдэд хэтэрхий ачаалал өгөх, гэр орны ажил хийх, дүүгээ асрах хамгаалах г.м
- Багш нараас хүүхдийнхээ талаар зөвлөгөө авдаггүй
- Хүүхдийн өдрийн дэглэмд хяналт тавихгүй байх
Багшаас
үүдэлтэй шалтгаан:
- Хүүхэд нэг бүрийн хувийн онцлогийг мэдэхгүй байх
- Ганцаарчилсан байдлаар ажиллахгүй байх
- Эцэг эхтэй хамтарч ажиллах байдал хангалтгүй
- Хүүхдийн сурах бэрхшээлийг судлаж илрүүлэхгүй байх
- Хичээлийн арга зүй тааруу байх
- Багшийн хичэээлийн бэлтгэл, төлөвлөлт сайн биш байх
Хүүхдээс
өөрөөс нь үүдэлтэй шалтгаан
- Хичээлд суух сонирхолгүй байх
- Өвчлөх
- Сэтгэл санаа тавгүй байх, сэтгэлээр унах
- Ямар нэгэн асуулт тавихгүй байх
- Өөртөө итгэлгүй байх
- Эцэг эхийн болон багшийн дэмжлэг туслалцаа авахаа мэддэггүй
- Сурах бэрхшээлтэй байх (удаан ойлгоцтой, анхаарлын төвлөрөлт бага, ярихгүй байх)
- Хичээл таслах
- Хичээл дээр өөр зүйл хийх
- Хичээлийн агуулгыг цаг хугацаандаа өөрийн болгож эзэмшихийг эрмэлзэхгүй байх
- Даалгавар хийхгүй ирэх
- Сурах үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байх (Цагийн хуваарь, өдрийн дэглэмгүй байх)
- Хүүхдийн оролдлого, сэдэл сонирхол буурах зэрэг олон шалтгаанууд байна.
Хамгийн гол шалтгаан нь хүүхдээ юу мэдэж бас
юуг чадаж байгаа юуг мэдэхгүй чадахгүй байгааг хүүхэд өөрөө болон эцэг эх мөн багшийн
ал аль нь мэддэг байх нь хамгаас чухал.
Үүн дээр үндэслэн хүүхдийн өөрйнх нь онцлогт тохирсон арга барилаар ажиллах шаардлагатай
байдаг.
Тухайлбал
дотоод ухамсар давамгайлсан хүүхэдтэй аль болохоор өөрөө хийх бүтээх, унших
судлах үйл ажиллагааг системтэй хийлгэж хянах шаардлагатай байдаг бол мэдрэхүй
давамгайлсан хүүхэдтэй багш болон эцэг эх тодорхой хугацаанд тэдний үйл
ажиллагааг удирдаж чиглүүлж дасгаж ажиллах нь үр дүнтэй.
- Дотоод мэдрэхүй давамгайлсан хүүхдийн онцлог: (интроверт)өөрсдийн дотоод ертөнцөөс аливаад хандаж, нэг зүйлд төвлөрдөг бөгөөд гүн гүнзгий мэдлэг олж авахыг хичээдэг. Аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг илүү эрхэмлэн үздэг. Аливаа нэг сэдвийг тухайн нөхцөлд тааруулан ойлгох биш байгаа зүйлийг бодитоор нь хүлээн авахыг илүүд үздэг. Аливааг хийсвэрлэн бодох, тэдгээрийн зарчим, онолыг илүү анхаардаг, асуудлыг нарийвчилан судалж цаг үрэх дургүй, хурдан сэтгэдэг боловч нягт нямбай биш, дасгал ажил хийх дургүй, дүрмийг нарийвчилан судлах сонирхол тун бага учир хэлзүйн алдаа их гаргадаг. Гэвч бие даан даалгаварыг гүйцэтгэх чадвар сайн байдаг. Асуулт даалгавар дээр илүү сайн ажилладаг.
- Мэдрэхүй давамгайлсан хүүхдийн онцлог: (экстроверт) аливаа нэг зүйлийн зохицлыг илүүд үздэг ба аливаад сэтгэлээсээ ханддагаас хичээл зүтгэлтэй ханддаг. Юмсын бодит шинжийг илүүд үздэг, баримт, туршилтыг дагадаг, нарийвчилсан мэдээлэл авахыг зорьдог, тэвчээртэй зантай боловч ээдрээтэй асуудал бий болоход учрыг нь олох тал дээр тааруу байдаг. Энэ төрлийн суралцагчид нягт нямбай боловч хурдан ойлгож хурдан мартах хэлийг сурахдаа цээжлэх аргыг илүү хэрэглэдэг, үзсэн сэдвийг их давтдаг, тараах материал, сонирхолтой бусад хэрэглэгдэхүүнийг ашиглавал илүү хурдан ойлгодог.
Иймээс энэ
байдлыг багш тооцож ажиллах нь амжилтгүй сурахаас урьдчилан сэргийлэх нэг арга
зам юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment