Хамтран ажиллахуйн ухаан цувралаас
( Шинийг санаачлагч багш нарын туршлагааас хэсэглэн авав.)
....Сурах хүслийг
гаднаас тулгаж болдоггүй. албадлагын арга байдаггүй, бүгдээрээ уг хичээлийг
сонирхдог гэж үздэг бидний өмнө цорын ганц зам байгааг хүлээх
ёстой. Энэ нь хүүхдийг сурах нийтлэг хөдөлмөрт татан оролцуулж, хөгжил, дэвшил, амжилтаараа бахархах сэтгэлийг төруүлэх явдал юм. Ингэхгүйгээр хүүхдийг
сургаж чадахгүй. Үүний үр дүн нь авьяасыг зүтгэлээр үржүүлсэнтэй тэнцүү юм.
Хэрэв зүтгэл нь тэг бол үржвэр нь тэг л байна.
Тэгэхлээр хуучнаасаа өөр, хүүхдийг сурах хөдөлмөрт татан оролцуулахад болон багш шавийн хамтын хөдөлмөрт тулгуурласан тийм шинэ сурган хүмүүжүүлэх ухаан хэрэгтэй байна. Түүнийг хамтарч ажиллах ухаан гэж нэрлэж болох юм. Багш сайн сурагчаараа бахархдаг. Бид бол сайн болсон муу сурагчаараа бахархдаг.
Тэгэхлээр хуучнаасаа өөр, хүүхдийг сурах хөдөлмөрт татан оролцуулахад болон багш шавийн хамтын хөдөлмөрт тулгуурласан тийм шинэ сурган хүмүүжүүлэх ухаан хэрэгтэй байна. Түүнийг хамтарч ажиллах ухаан гэж нэрлэж болох юм. Багш сайн сурагчаараа бахархдаг. Бид бол сайн болсон муу сурагчаараа бахархдаг.
Бид хүүхдийн
алдаа дутагдлыг дэврээн хашгирч, эвгүй байдалд оруулах зэргээр тэдний "бие хүн" гэдэг чанарыг аль болохоор хөндөхгүй байхыг хичээдэг. Бид ангид чиглэсэн зорилго.
хөдөлмер"
нийтлэг өөдрөг
сэтгэл бүрдсэн уур амьсгал
бий болгож, ингэснээрээ
тэднийг хөдөлмөрт татан оролцуулж байгаа билээ. Энэ явцад тэд ухаалаг, сайхан сэтгэлтэй болцгоодог юм.
Албадлагын арга
хэрэгсэл үгүй болох тутам багшид ямар ч хүч чадалгүй юм шиг бодогдож эхэлдэг.
Гэтэл бидэнд бүхнээс хүчтэй хэрэгсэл - хүүхдийн хамт олон байна шүү дээ. Хамт олон л албадаж шахахгүйгээр бүгдийг
ажилд татан оролцуулж чадна. Хичээл бол хамтын хөдөлмөр, багш
сурагчийн хамтын бутээл байдаг. Бидний олонхийн хичээл дээр
хүүхдүүд хичээлийг зохион байгуулах, аргаа сонгож авах зэрэгт идэвхитэй оролцдог. Бид
хичээл дээр хүүхдийг хамтран
хөдөлмөрлөж сургадаг юм.
Тулгуур дохионы узэл
санаа. Хүүхдийг чадвараар нь хуваах,
даалгавар өгөх /түүнд арай хүндийг, үүнд арай хөнгөнийг г.м/. туслах зэрэг
хамгийн энгийн төвшинд ч гэсэн ялгавартай хандах, ялангуяа балчир хүүхэдтэй
нэмэлт хичээл хийх зэрэг, нэг үгээр хэлэхэд намайг хоёрдугаар зэргийн хүн гэж
үзэж байна гэсэн ойлголт өгч болох бүхнийг бид эсэргүүцдэг. Анги бүрт сурч буй
хүүхдийн чадвар адилгүй байдгаас болоод тулгуур загвар \дохио\ хэрэглэх нь зүйтэй юм гэсэн нэг ижил дүгнэлтэд бид тус тусдаа
байхдаа л хүрсэн. Энэ загварын хэлбэр нь янз бүр байж болно. В.Ф Шаталовын
дохион загвар, С.Н Лысенковагийн схемүүд, И.П Ивановын бүтээлч хүмүүжлийн
аргазүйн зан байдлын загвар, Е.Н Ильиний тулгуур хэсэг, Д.Е Огородновын
уянгалаг алгоритм, энэ бүхний зарчим нь ижил юм. Хамгийн сул сурагч ч гэсэн
самбарын өмнө гарчихаад дуугүй зогсоод, хичээлийн хэм эвдээд байхгүй, чөлөөтэй
ярихад нь загвар /тулгуур/ хэрэгтэй байдаг. Энэ нь хүснэгт /таблиц/ маягаар
хийсэн үзүүлэн таниулах зүйл биш ээ. Энэ бол бодлогыг шийдэх арга, дурэм, ярианы чиглуулэгч
сэжим юм. Сул сурагч ийм загварыг удаан ашигладаг ч тэр нь анги
дотор ажиглагддаггүй. бүгдээрээ итгэлтэйгээр ярьж зохих үнэлгээг авдаг.
В.Ф. Шаталовын дохионы загвар. В.Ф.Шаталовын
зохиосон дохионы загварын талаар ярих хэрэгтэй юм. Энэ бол схем биш, харин
цаасан дээр онцгой байдлаар байрлуулсаг гол
уг, тэмдэг, санаа
өгөхөд чиглэсэн бусад дохионы
цогцолбор юм. Энэ нь сурагч өгсөн сэдвийг хураангуйлах,
дэлгэрүүлэх үйлдэл хийхэд тусалдаг бөгөөд тэрхүү хураангуйлах, дэлгэрүүлэх
үйлдэл нь тэдний хэр чадварт тохирсон байдгаас уг материалыг ойлгох. тогтоох
ажлыг ихээхэн хөнгөвчилж, хоосон цээжлэх боломжийг бүрмөсөн хааж байгаагаараа
бүр чухал юм. Ингэснээр сурагч багшийг ярьж байхад гол санааг ойлгоод
зогсохгүй багшийн
бодол санааны тэр замаар явж туулах боломжтой болно.
Дүнг
огт тавьдаггүй. В.Ф.Шаталов тухайн ажлыг хийгээгүй хүүхэд гарвал журналд
нэрийнх нь ард хоосон орхидог. Ш.Амонашвили хүүхдэд дүн тавьдаггүй,
С.Н.Лысенковагийн шавь нар нь амжилттай сурдаг учраас муу хэлбэр
нь янз бүр боловч мөн чанар нь ижил. Тэр нь албадлагагүй сурах, сургахад л байгаа юм.
Энэ нь бага ангид бүр ч их хамаатай. Тааруухан дун тавъдаг, заримдаа мууг ар араас нь
цувуулчихдаг, урамшил, магтаал хэрэглэж чаддаггуй, хуухдэд итгэдэггуй, ур дунг
нь хулээх тэсвэргуй тийм багш туп аюултай байдаг. Тийм багш хүүхдийн сурах хүслийг бүр мөсөн
ч үгүй хийж магадгүй. Багшийн сургуулиас эхлээд л албадлагагүй сурах аргад
сургах хэрэгтэй. Яаж? Албадлагагүй сургах замаар.
Эргэцүүлэхүй:
- Манай сургууль багш нарын амьдралд авч хэрэгжүүлж болох санаа юу байна вэ?
- Бидэнд сургамж болох зүйл байна уу?
0 Сэтгэгдэл:
Post a Comment