10/30/15

Бага ангийн монгол хэлний хичээлийн арга зүйн зарим асуудал


http://boditchadvarnbg.blog.gogo.mn/read/entry465893 -оос авав.
1. Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх нь
Зохион байгуулах нь
Бага ангид зөв, хурдан, ухамсартай, уран унших чадварыг эзэмшүүлэх зорилготой хэмээн үндэсний хөтөлбөрт заасан тул сурагчдаа шулуун шударга, хурц тод дуугаар уншуулж сургахаас эхэлж аажимдаа хурдан уншдаг болгоно. Зөв унших арга барил эзэмшээгүй бол хурдан унших, уншсанаа ойлгоход бэрхшээлтэй байх болно. Иймд 1-2р ангид аль болох шулуун шударга, хурц тод дуугаар уншуулж сургана. Ингэж зөв унших арга барил эзэмшүүлсний дараа уран уншлагад сургахдаа өргөлт, зогсолт, хурд, аялгыг тохируулан уншуулж сургана.
Унших чадварыг хөгжүүлэхэд унших хүсэл сонирхолтой болгох нь чухал үүрэгтэй. Юуны өмнө сурагчдын бие даан унших зохиолын чиглэлийг сэдвээр төрөлжүүлэн анги ангийн онцлогт тохируулан гаргаж өгөх, тэр сэдвийн хүрээнд уншсан зохиолын агуулгаар ярилцлага явуулах. Тухайлбал хэдийд ямар сэдвээр ярилцлага явуулахаа урьдчилан төлөвлөсөн байх нь сурагчид зорилготой уншдаг болоход нөлөөлнө. Үүний тулд дараах

10/11/15

Арга барил, туршлага

 Арга барил, туршлага



            Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Улсын тэргүүний бүрэн дунд сургуулийн Бага ангийн заах нэгдлийн  багш нар дараах ажлыг санаачлан зохион байгуулсан байна. Тус сургуулийн 
  • Бага ангийн  хүүхэд бүр "Сайн үйлсийн эзэд болцгооё" гэсэн дэвтэртэй
  • Эцэг эх бүр Оролцооны дэвтэр”-тэй 
  • Багш нар нь  “Багшийн хөгжил гэсэн дэвтэртэй болж энэ хичээлийн жилээс хөтлөн ажиллаж байгаа юм байна. Энэ нь хүүхдийн хөгжлийг  дэмжих  хүүхэд, багш, эцэг эхийн аль аль өөрийн үйл ажиллагаандаа үнэлгээ дүгнэлттэй хандахад туслах  шинийг эрэлхийлсэн чухал ажил юм. 

Цуврал хичээл

Цуврал хичээл
Багш нарын сурган хүмүүжүүлэх  боловсролд зориулав. 

10/4/15

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ


            Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан та бүхэндээ баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.  Хүүхэд бүрийн хөгжил, төлөвшилд та бүхний гүйцэтгэх үүрэг, хариуцлага ихээхэн чухал. Мөн багшийн хөгжил нь хүүхдийн хөгжилд нөлөөлөх нэг арга зам юм. 
Багш бүрийн хөгжил багш таны, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа үнэлгээ дүгнэлттэй хандах, хүүхдээ ажиглан судлах, хүүхэд бүртэй харилцах, тэдний хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд бүтээлчээр хандаж, эрэл хайгуул хийх  ажлаас л эхэлдэг. Үүнийг багш нар маань өдөр бүр санаж ажиллаж байгаа гэдэгт бид итгэлтэй байдаг. Та бүхнийхээ ажил, үйлсэд өндөр амжилт хүсье. 


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО

2015.10.05

9/8/15

Сургалтын санал


Багш та ямар сэдвээр сургалт авахыг хүсэж байна вэ?

Саналаа ирүүлнэ үү.

9/6/15

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ



2015-2016 оны хичээлийн жилд үндэсний түвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөрийг улам батжуулан, сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг сургууль, цэцэрлэг бүр дээр амжилттай хэрэгжүүлнэ. 

9/4/15

Багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

Манай холбооноос та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсэж байна.










Энэ хичээлийн жилд та бүхэнтэй хамтран ажиллах чиглэлүүд:

Сурагчдыг сурах арга барилд сургах талаар
"Унших арга барилд хэрхэн сургах вэ?"
"Өөрийгөө илэрхийлэхэд хэрхэн сургах вэ?"
"Сурагчдыг өөртөө үнэлгээ өгөх арга барилд хэрхэн сургах вэ? "
Багшийн хөгжлийн талаар
Судалгаа хийх арга зүй
Сэтгэлийн хямралгүй, өндөр бүтээмжтэй ажиллах арга барил
Багшид зөвлөгөө зэрэг чиглэлээр хамтран ажиллах болно.

2015-2016оны хичээлийн жилийн зорилтыг дараах линкээр орж уншина уу

http://www.meds.gov.mn/data/zorilt15.pdf

7/27/15

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад хэрхэн бэлтгэх вэ?

БМДИ-ийн сайтад тавигдаж буй зар мэдээ, мэдээлэлтэй танилцаж мэдээллийн дагуу бүртгүүлсэн байх шаардлагатай. .
Суралцаж буй хугацаандаа эзэмшсэн багш мэргэжлийн талааарх онол арга зүйн мэдлэгээ сэргээх шаардлагатай. 
БМДИ-ийн сайтад тавигдсан шалгалтын  хөтөлбөрийн дагуу уншиж судална. Шалгалтын агуулга нь Сэтгэл судлал, Боловсрол судлал, Заах арга зүйн гэсэн чиглэлээр байна.
- Сэтгэл судлалын хүрээнд уураг тархины үйл ажиллагаа, сэтгэл судлалын онолууд,  судалгаа хийх арга зүй (судалгааны арга, зарчим), хүүхдийн насны үечлэл, хувийн онцлог ялгаатай байдал, танин мэдэхүйн процесс, орчны болон гэр бүл, анги бүлгийн, харилцааны сэтгэл зүй
- Боловсрол судлалын хүрээнд боловсрол судлалын онолын үзэл баримтлал, хүүхдийн тухай,тэдний  хөгжил төлөвшлийн зүй тогтол, сурах үйл ажиллагаа, сурах арга барил, багш, багшийн ур чадвар, харилцаа эв дүй, СХҮА түний чиглэл, сургалт, хичээл, анги хамт олны төлөвшил, сургууль, бага, дунд боловсролын хууль, багшийн ажилтай холбоотой дүрэм журам 
- Заах арга зүйн хүрээнд: заах арга зүйн үндсэн асуудал, зарчим, хөтөлбөрийн арга зүй, хичээлийн зохион байгуулалт сургалтын арга, хэлбэр, үнэлгээ г.м агуулгын хүрээнд уншиж судлах нь зүйтэй болов уу?
Мөн боловсролын шинэчлэлийн асуудлуудыг зайлшгүй судлах шаардлагатай. Боловсролын чанарын шинэчлэл, шинэчилсэн хөтөлбөрийн үзэл санаа, чиг хандлага, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар уншиж судлаарай. 
     Тест дээр хэрхэн ажиллах вэ?

    1.  Эхлээд нэг удаагийн ажиглалтаар тестийн хэлбэрийг харж ойлгоно. Ямар хэлбэрийн тест байна вэ? Тест ихэвчлэн зөв хариултыг сонгох (олон хариултаас нэгийг сонгох, олон хариултаас 2-3 зөв хариултыг сонгох ч байж болно.), харгалзуулах,  зөв дараалал тогтоох буюу эрэмблэх болон бусад олон хэлбэрээр зохиогдоно.   Жишээ нь: 
    Ямар хөтөлбөрт тодорхой зорилт, түүнийг хэрэгжүүлэх агуулга, суралцагчдаар хийлгэх үйл нарийн төлөвлөгдсөн байдаг вэ? 
    A. Нэгж хичээлийн
    B.Ээлжит хичээлийн
    C.Бүлэг сэдвийн 

    Дараах аргыг суралцагчдын оролцоо, идэвхийг өрнүүлэх байдлаар нь эрэмбэлсэн нь аль вэ? 
    A.Харилцан  ярианы 
    B.Багшийн тайлбар яриа
    C.Мэтгэлцээн

    Сонгох хариултууд: 
    a. A.B.C
    b. C.A.B
    c. B.C.A
    d. C.B.A
    e. B.A.C
    f. A.C.B  

    Тестийг уншиж ойлгоогүйгээс алдаа гарах магадлал их байна. 

    2. Сорил-даалгаврын өгөгдөл, нөхцөлийг уншиж сайтар ойлгоно
    .  
    3. Дараа нь хариултыг нэг бүрчлэн уншиж асуултаа эргэн харж түүнд тохирохыг сонгож     дахин нягтлан үзнэ.

    4. Зөв гэж үзэж байгаа бол сонгох товчийг дарна.  



    Амжилт хүсье. 

    4/8/15

    Багшийн эрдэм1


    Хүүхдийг чин сэтгэлээсээ ойлгодог, хайрладаг. 

    Багш хүүхдийг яг эцэг эх шиг нь хайрлаж халамжлахын нэр биш тэдний хамгийн дотны хүн нь байх явдал. Хүүхдийн сэтгэлд хүрэх гэдэг хамгийн хэцүү зүйл. Багшаас эв дүй ухаан, арга барил шаардана. Багш юуны өмнө 
     1. Хүүхдийг танихыг эрмэлзэх. Үүний тулд хүүхдийн сэтгэл санааны байдлыг гаднах шинжээр нь мэдрэх, юу хийж байгааг нь ажиглах, тусламж

    4/6/15

    Хүүхэд яагаад амжилтгүй сурдаг вэ?



                Хүүхэд амжилтгүй сурах гэдэг нь тухайн цаг хугацаанд эзэмших ёстой зүйлээ эзэмшиж чадахгүйн улмаас нөхдөөсөө хоцрох үүний улмаас сэтгэл санааны хувьд тайван биш болох,  санаа зовинох айдас түгшүүрт өртөх байдлаар суралцах хэвийн үйл ажиллагаа нь алдагдахыг хэлнэ. Ийм байдал үүсэх шалтгааныг дараах хүрээнд авч үзье. 

    Шинэчлэлийн үзэл санаа.


    Хамтран ажиллахуйн ухаан цувралаас
    ( Шинийг санаачлагч багш нарын туршлагааас хэсэглэн авав.)
    ....Сурах хүслийг гаднаас тулгаж болдоггүй. албадлагын арга байдаггүй, бүгдээрээ уг хичээлийг сонирхдог гэж үздэг  бидний өмнө цорын ганц зам байгааг хүлээх ёстой. Энэ нь хүүхдийг сурах нийтлэг хөдөлмөрт татан оролцуулж, хөгжил, дэвшил, амжилтаараа бахархах сэтгэлийг төруүлэх явдал юм. Ингэхгүйгээр хүүхдийг сургаж чадахгүй. Үүний үр дүн нь авьяасыг зүтгэлээр үржүүлсэнтэй тэнцүү юм. Хэрэв зүтгэл нь тэг бол үржвэр нь тэг л байна. 

    Финляндын боловсролын тухай

    GoGo.mn

    1 цаг 39 минутын өмнө
    Финляндын Хельсинки хотод амьдардаг Наталья Киреева хэмээх орос эмэгтэйн бичсэн Финляндын боловсролын тогтолцооны талаарх нийтлэлийг уншаад их сонирхолтой санагдсан тул орчуулъя гэж бодов. (Б.Аригуун    twitter.com/ariguunb)

    1/2/15

    Бид хүүхдийг юунд сургах хэрэгтэй вэ?

    Асуулт хэлэлцүүлэгт оролцоно уу?  Өөрийн үзэл бодлоо бичээрэй багш нараа! Санаа бодлоо хуваалцъя. 
    COMMENT -д урьж байна. 
    Бид хүүхдийн юунд сургах вэ?
    1. Мэдэхэд үү?
    2. Сэтгэхэд үү?
    3. Суралцаж сурахад уу?
    4. Хүсэж тэмүүлэхэд үү?
    Багш таныг хамгийн тэргүүнд аль нэгийг нь тавь гэвэл та энэ асуултад хэрхэн хариулах вэ? Яагаад ингэж үзэв?

    Мэндчилгээ

    Монголын багш нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ жил Боловсролын салбарын хувьд ялангуяа бага боловсролын хүрээнд өөрчлөлт шинэчлэлийн онцгой жил байлаа. "Бага боловсрол" бол хүний ирээдүйд, хүний хөгжил, хүмүүжил, төлөвшилд, тодруулбал хүүхдийн ирээдүй, амьдралд онцгой байр суурь эзэлдэг.
    Багш та  эрдэм номд, танин мэдэхүйд шимтэн буй, хүн болохын ухаанд суралцах гэж буй мянга мянган хүүхэд багачууд, өсвөр үеийнхний сурах, хөгжих, төлөвших үйл ажиллагааг удирдах, дэмжих, туслах үүргийг хүлээсэн тэдний хамтран зүтгэгч, хүүхдүүдийн хайртай дотны хамтрагч нь билээ. Та бүхний хүүхдүүдтэй ажиллахдаа ухаан бодол,  ур чадвар, хүнлэг хандлага, чин сэтгэл гарган ажиллаж байдагт үргэлж бахархаж, талархаж байдгаа бид илэрхийлж байна.
    2015 он та бүхэнд аз жаргал, сайн сайхныг авч ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.