12/11/14

Багш нараа ур чадвараа хөгжүүлцгээе! буланд зочлоорой.

Багш нар аа,  бодъё, бүтээцгээе!
"Хар навч" кейс  
Багш 2-р ангийн зургийн хичээл дээр намрын тухай ярилцав. Дараа нь салхинд хийсэн унаж буй модны навчисыг хүүхдүүдтэйгээ цонхоороо харан ажиглан зогсоно. Болдхүү түүнийг гунигтай харан зогсох ажээ. Хэсэг хугацааны дараа тэд суудалдаа суув. Багш хүүхдүүдэд навч зурах даалгавар өгчээ. Хүүхдүүд шар, ногоон, бас улбар шар навчнуудыг зурцгаажээ. Гэтэл нэг хүү багшаа Болдхүү хар навч зурсан байна тийм навч байдаггүй биз дээ хэмээн багшдаа хашгирах шахам хэлэхэд хүүхдүүд инээлдэв. Багш түүн дээр очин яагаад хар навчис зурснаа найз нартаа ярьж өгөхийг хүсчээ. Хүүхдүүд инээлдсэн болохоор гарах зүрх хүрсэнгүй. Энэ үед багш хүүхдүүдээ Болдхүү рүү анхаарлаа хандуулна уу бас чимээгүй суугаарай гэв. Тэр босон "Би уйлж буй навчийг зурсан юм. Цонхоор тэдний унаж байгааг харахад  өрөвдөлтэй байсан" гэв. Хүүхдүүд гайхан "багшаа навч бас уйлдаг юм уу? гэхэд багш тэгэлгүй яахав гээд яриагаа үргэлжлүүлэх гэтэл нэг охин босож тэр амьд яг бид нар шиг тиймээ багшаа гэв. 
Эргэцүүлэл-асуулт
  1. Охины асуултад багш юу гэж хариулах бол? Яриа цаашид хэрхэн өрнөх вэ?
  2. Хүүхдүүдийн дотоод мэдрэмж, сэтгэгдлийг багш хэрхэн ямар асуултуудаар илрүүлэх вэ? 
Өөрийн бүтээлч санаа, арга барил,  шийдлийг бичиж бидэнтэй хуваалцаарай. 
Багш нараа! Бие биенээсээ суралцацгаая.
 post a comment гэсэн дээр бичээд publish дарахад л бидэн рүү илгээгдэнэ.

Багш нарын туршлагаас

Монгол Улсын гавьяат багш Л.Гантөмөрийн туршлагаас
... Нэгдүгээр ангийн багшийн алхам тутамдаа цээрлэх зүйл бол илүү цагаар хүүхдийг ангид үлдээх гэж үзэх явдал. Энэ нь хүүхдийг залхаах байдалд хүргэх бөгөөд сурах үйлд идэвхгүй ханддаг болгоно. Мөн сайхан бичүүлж сургана гээд дэвтрийн хуудас дүүрэн бичих даалгавар өгдөг. Ингэх нь сайхан бичүүлж сургах биш харин даалгаврыг хайш яаш хурдан хийж дуусгах, оромдох муу хэвшилд сургадаг. Нэгдүгээр ангийн бяцхан шавь чинь 1-2 мөр бичихэд хангалттай. Иймээс ч би 4-5 мөрнөөс илүү бичих даалгавар өгдөггүй. Харин цөөн мөр бичихдээ маш нямбай, зөв зурлагаар бичсэн байхыг шаарддаг. Даалгавраа заавал шалгадаг, гаргасан алдааг тухай бүр нь хэлж өгч дагуулдаг. Би ангийн сурагчдаа 3 бүлэгт хуваан хичээлд бэлтгэхдээ түрүүлж яваа хэсэгт нэмэлт юу хийлгэх, бас нийтээр юу хийлгэх, удаан ойлгоцтой хоцорч болзошгүй цөөн сурагчидтай яаж ажиллахаа төлөвлөдөг. Ингэснээр хүүхэд бүр хичээлийн туршид хийх ажилтай байх бөгөөд хүүхдийн хөгжлийг боож барихгүй сайн талтай гэж үздэг. 
Багшийн гол зорилго хоцорч болзошгүй хүүхдээ дундаж хүүхдийн хэмжээнд хүргэхэд анхаарах ёстой. Ер нь бага ангид хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар авьяасыг илрүүлэхийн тулд дасгал ажил, уран хошин бодлого, зохион бичлэгийг багш өөрөө санаачлан зохиож байх нь чухал байдаг.

12/1/14

Хүүхдийн хэл яриа ба орчин





МУБИС-ийн Монгол Судлалын сургуулийн утга зохиолын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Оюунбадрах


            “Хүн болох багаасаа” гэж ардын мэргэн үг бий. Нарт ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүүхэд хэмээх нялх, балчир эрдэнийг нийгмийн хүмүүн болгон хүмүүжүүлэх олон хүчин зүйл байдгийн нэг нь эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж, найруулж сургах явдал юм.
            Энэ хэрэгт орчны нөлөө нэн чухал үүрэгтэй байдаг. Хамгаас урьтаж эцэг эх нь хүүхдээ хэлд орох үеэс нь зөв хэлүүлж, зөв дуудуулж, ээрч мааралгүй төлөв төвшин яриулж сургах учиртай. Ухаант ард түмэн маань энэ бүхнийг эртнээс ажиглан мэдэж дэс дараатай олон аргыг практик амьдралаасаа сонгон олсныг эдүгээ эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн байна.

11/23/14

Монгол хүүхдийн ажигч гярхай чанарын онцлог

Монголчуудын нүүдэлчний соёл уламжлалтай холбоотой  нэг өвөрмөц чанар бол  ажигч гярхай чанар бөгөөд энэ нь юмсыг танин мэдэхэд нөлөөлдөг нэг дотоод хүчин зүйл гэж хэлж болно. Тиймээс ч бидний сэтгэлгээнд “монгол хүний хурц сэргэлэн ухаан, ажигч гярхай чанар” гэсэн ойлголт бий.

11/16/14

Багшийн хандлага

Өнөөгийн боловсролын шинэчлэлийн нэг тулгамдсан асуудал бол хандлагын өөрчлөлт шинэчлэл билээ. Багшийн зөв хандлага хүүхдийн амжилттай суралцахад сэтгэл зүйн нэг чухал хүчин зүйл нь болж байдаг. Багш нар маань ч хандлагаа яаж өөрчлөх вэ? хэмээн санаа зовинож, өөртөө шүүмжлэлтэй хандах болжээ. Багш та өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа мөрдлөг болгож болох хэдэн санааг хэлье. 

Хүүхдийг яриулж сургах 3 нууц.

Ярих нь сурах арга барилын нэг. Хүүхдийг эх хэлээрээ зөв сайхан ярьж сурахад багшийн арга барил, нөлөө их чухал. Хүүхдийн ярьж чадахгүй байгаа  нь дараах шалтгаануудтай холбоотой байна.


Багшаас үүдэлтэй шалтгаан:
  • Багш хүүхдийн яриаг таслах 
  • Асуултыг тодорхой ойлгомжгүй тавих
  • Ярих нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй байх. 
  • Эргэцүүлэл хийлгэхгүй байх
  • Тэднийг сайн сонсохгүй байх 
  • Тэдэнтэй санаа бодлоо хуваалцахгүй байх
  • Хүүхдүүд бие биенээ сонсох боломжийг олгохгүй байх

11/13/14

Зөвлөгөө 1


 “Сурган хүмүүжүүлэх ур чадвар бол багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийх, хүүхдийг хайрлах, тэдэнтэй ажиллахад цаг үргэлж боловсронгуй болж байдаг урлаг” хэмээн үздэг. Багшийн ур чадвар бол хүүхдийн сурч боловсрох үйл ажиллагааг өөрийн гэсэн арга барилаар гүйцэтгэx  түвшин юм.

Сургуулийн бага насны хүүхдийн темперамент

Темперамент нь хүүхдийн төрөлхийн хувийн онцлог шинж бөгөөд хүүхэд бүрийн бусдаас ялгаатай байдлыг тодорхойлдог. Энэхүү онцлогийг харгалзан сургалтаа явуулах, тэдэнтэй харилцах нь багшийн амжилттай ажиллах нэг үндэс юм.

10/6/14

Багш та илтгэлээ хэрхэн бичих вэ?

            Багшийн хөгжлийг, өөрчлөлт шинэчлэлийг харуулах нэг чухал ажил бол багш нарын дунд жил бүр зохион явуулдаг илтгэлийн уралдаан байдаг.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн ярилцлага



Л.Гантөмөр: Бид сая хүн зэрэг хандаж болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна

Өчигдөр /2014-10-06 08:27 GMT+8/

ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРЫГ ИРЭЭДҮЙН МОНГОЛЧУУДАД ӨГДӨГ СИСТЕМИЙГ УГСРАХЫГ МӨРӨӨДСӨН
-Та яагаад боловсролын сайд болсон юм бэ?
-Би гурав дахиа УИХ-д сонгогдсон, залуу гишүүн. Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн орлогч дарга, Ёс зүйн дэд хорооны дарга гээд олон хариуцлагатай алба хашсан. Өмнөх найман жилийн хугацаанд сайн, саар зөндөө л олон шийдвэр гаргалаа. Гэхдээ нэг л зүйл давтамжтай ажиглагдаад байсан юм. Бид өмнөө байгаа гарцаагүй шийдэх ёстой зарим асуудлыг шийдэж чаддаггүй. Жишээ нь, Таван толгойг эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Уул уурхайн сайн хөгжил, хөрөнгө оруулалтын сайн орчныг бий болгож болох байсан ч, чадаагүй. Гэх мэтчилэн яг эцсийн мөчид шийдвэр гаргах чадвараа манай үе үеийн парламент алддаг. Өөрөөр хэлбэл бидний үеийнхэн шийдвэр гаргах чадварыг эзэмшээгүй юм байна. Хүмүүс их олон зүйл уншсан, сонссон, мэдсэн ч амьдрал дээрээ ярьж байгаа шигээ байж чаддаг уу гэвэл харамсалтай нь үгүй байна. Нөгөөх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдэж байгаа шигээ шийдвэр гаргаж чадаж байна уу гэвэл бас л үгүй.
Найман жил УИХ-д суучихлаа. Дахиад сонгогдлоо. Цаг хугацаа гэдэг маш хурдан. Анх би УИХ-д нэр дэвшиж байхдаа хүүхдүүдэд спортын хувцас бэлэглэж байлаа. Намайг 2012 оны сонгуульд оролцоод явж байхад нөгөө хүүхдүүд маань их сургуулийн оюутан болчихсон “таны өгч байсан кет байгаа юм. Би тухайн үед их баярлаж байсан шүү” гэж хэлсэн. Юу юугүй л дараа үеийнхэн ингээд өсч хөгжөөд гараад ирдэг. Монголчууд бид их залуу ард түмэн шүү дээ. Боловсролын салбарт л гэхэд нийт хүн амын 40 шахам хувь нь ажиллаж, сурч байна. Гэтэл зарим ард түмний хувьд нийт хүн амынх нь 40 хувь нь тэтгэвэрт гарчихсан байгаа. Ийм сайхан улс оронд хамгийн чухал зүйл бол хүн, хүүхэд юм. Хүүхдийн гол зүйл нь боловсрол.

9/8/14

Тортой төмс (сургамжит өгүүллэг)



Уучлал гэдэг бол хамгийн том хүндлэл. Бусдыг уучилж сурах нь чиний өөрөө өөртөө хийж байгаа хамгийн сайн зүйл юм. Уучлал нь хорсол, бардамнал, өс хонзон, уур хилэн, үзэн ядалтын даланг сэтэлдэг юм. Та бусдыг уучилснаар өөртөө болон бусдад аз жаргал бэлэглэдэг.
Дунд сургуулийн нэгэн багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүссэн юм. Энэ туршилт нь “амьдралын” гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирохолыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Багш нь дараагийн өдөр хүүхэд ус бүрийг 5кг төмс, гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийгаа ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гяргар уутнууд бэлэн болсон байв. Багш тэдэнд За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь “Одоо та нар тортой төмсөө хаа явсан газраа авч явна шүү, унтахдаа орныхоо хажууд тавь , автобусанд суухдаа ч, дэлгүүр явахдаа ч, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ ч хүртэл авчраарай” гэж хэлэв.
 Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв.7 хоног өнгөрч тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж байна” гэх зэрэг нилээдгүй үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж: “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг” юм гэдгийг тэ нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээр бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. “Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг чиний өөрөө өөртөө хийж байгаа хамгийн сайн үйл юм” гэж хэллээ.

9/7/14

Дэлхийн олон оронд хүүхдийг 3 настайд нь сургуульд элсүүлдэг.


Дэлхийн олон оронд хүүхдийг 3 настайд нь сургуульд   элсүүлэн суралцуулж байна. Тухайлбал Юнескогийн гишүүн 154 орон хүүхдийг 3-6 настайд нь  сургуульд суралцуулж

9/4/14

Хүүхэд заалгаж биш мэдэрч, өөрөө хийж сурдаг.

М.Ичинноров (Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн багш, Боловсрол судлалын магистр) 
Хүүхэд залуучуудын хөгжил төлөвшлийн асуудал өнөөдрийн нийгмийн нэг тулгамдсан асуудал байгаа. Энэ талаар таны бодол юу вэ? 
    Улс орны хөгжлийн ирээдүй хүүхэд залуучуудын хөгжил, төлөвшилтэй яах аргагүй холбоотой. Хүүхдийн хөгжлийг бага балчир наснаас нь шинжлэх ухааны үндэстэйгээр хөтлөх, удирдах шаардлагатай байдаг. Бага насанд

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм багш танд 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Бага ангийн багш та-манай боловсролын тэргүүлэх эгнээнд байх, хамгийн эрхэм хүн. Таны мэргэжлийн нэр төр, алдар хүнд багш таны хөгжил, ур чадвартай салшгүй холбоотой ба таны хөгжлөөс хүүхэд багачуудын боловсрол, хөгжил, төлөвшил шууд хамаарах билээ. Ялангуяа хүүхэд нэг бүрийн ялгаатай байдлыг судлах, түүнийг сургалтад харгалзан үзэх, хүүхдийн хөгжлийг дэмжих тэдэнд туслахад багшийн  сурган, сэтгэл судлалын боловсрол чухал байр суурь эзэлнэ. Үүнийг дэлхийн түвшинд ч нэн тэргүүнд тавьж үздэг. 
 Боловсролын чанарын шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед багш нарт багшлах ур чадвараа дээшлүүлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх явдал чухал байгаа билээ. Ийм зорилгоор  “Бага ангийн багш нарын хөгжил холбоо”  байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

9/3/14

2015-2016 оны хичээлийн жилийн зорилт



2015-2016 оны хичээлийн жилийн зорилт  
http://www.edub.edu.mn/v/2015-06-15-01

2014-2024 он хүртэлх боловсролын хөгжлийн зорилго


Энэ хичээлийн жилд 2014-2024 он хүртэлх боловсролын хөгжлийн зорилгод дараах үе шатыг тодорхойлжээ.  Үүнд:
  1.   Сургуулийн өмнөх боловсролыг хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар,бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе
  2.   Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе